Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ

2017.11.03

Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй байсан ч хамаагүй авч хэрэглэж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. Хэв­лэл мэдээллийн хэрэгслүүдээр, ялангуяа зурагтаар элдэв өвчин эмгэгт сайн, ханиад томууг дарна гээд л янз бүрийн эм суртал­чилж, мэдлэг, мэдээлэл хомс иргэдийг татах болсон. Уг нь Эмийн тухай хуульд “Худалдан борлуулах зорилгоор эм сурталчлахыг хо­риглоно” гэж заасан ч орой бүр ямар нэг эм сурталчилж буйг хүн бүр хардаг. Өндөр хөг­жилтэй орнуудад антибиотикийг жоргүй олгодоггүй байхад манай захын эмийн санч нэрийг нь хэлэнгүүт гаргаад өгчихдөг. Энэ мэтээр үндэсний, хүн амын эрүүл мэндэд эм заналхийлж байна гэхэд нэг их буруудахгүй. Даарин дээр давс гэгчээр эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой ноцтой баримтууд бидэнд ирлээ. Тагнуул, АТГ-ынхан энэ асууд­лыг анхааралдаа авсан гэж байгаа ч чухам ямар ажил хийж буй нь тодорхойгүй. Тиймээс бид баттай эх сурвалжуудаас авсан зарим ноцтой баримтыг дэлгэж байна. 

ЭМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНГ ӨӨРЧИЛДӨГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНАА ХААЦАЙЛСААР...

Монгол Улсын эмийн бүртгэлд 4000-5000 орчим бүтээгдэхүүн бүртгэлтэй байдаг. Импортолсон болон үйлдвэрлэсэн эмийг улсын бүртгэлд бүртгэхийн тулд хэд хэдэн шат дамжлага байдаг юм билээ. Хамгийн эхэнд тухайн эмийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, дүгнэлт гаргуулдаг аж. Энэ лабораторийн зарим албан тушаалтан ямар нэг ашиг сонирхлын үүднээс шинжээчийн дүгнэлтээ өөрчилж, шаардлага хангахгүй эмийг хангаж буй мэтээр баримт бүрдүүлсэн жишээ нэг бус байна. Шинжилгээний дүгнэлтэд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байцаагч нар нь ч албан үүрэгтээ хайнга ханддагийнх уу, эсвэл бас л ашиг сонирхлын зөрчилд ордгийнх уу, шинжээч, албан тушаалтны дүгнэлтүүдийг нь тулгадаггүй гэнэ. Улмаар Улсын эмийн зөв- лөл рүү “Шаардлага хангаж байна” гэсэн дүгнэлт хүргүүлээд сууж буйгаас үзэхэд Монгол Улсад хэрэглэдэг эм үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг илтгэнэ.

Баримт 1. Эм ханган нийлүүлэх нэгэн байгууллагынхан импортолсон “Womens prenatal formula with iron N60” хэмээх эмийг өнгөрсөн оны зургадугаар сарын 16-нд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Уг бэлдмэлийг жирэмсэн болон жирэмслэхээр бэлтгэж буй эхчүүдэд нэмэлт тэжээлийн зориулалтаар хэрэглэдэг юм байна. Түүнд байх витамин С-гийн агууламж заасан хэмжээндээ хүрээгүйг дээрх лабораторийн шинжээч нар тогтоожээ. Энэ бэлдмэлийг үйлдвэрлэгчээс дагуулж өгдөг сертификатад уг аминдэмийн агууламж 54-92.7 мг байж болохыг заажээ. Гэтэл шинжилгээгээр 42 мг гэж тогтоосон аж. Ингээд шинжилгээний эцсийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй гэж дүгнэж. Гэтэл шинжилгээний эцсийн протоколоос тус лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд дээрх аминдэмийн үзүүлэлтийг нь хасаад “Шаардлага хангаж байна” гэж өөрчлөн бичсэн гэх. Эм үйлдвэрлэгч нь витамин С-г зүгээр ч нэг найрлагад оруулаагүй нь лавтай. Уг эмэнд агуулагдах витамин С нь антиоксидант үйлчлэлтэй, ургийн гажиг үүсэхээс сэргийлэх, хорт хавдрын эсийг устгах, дархлаа дэмжих үйлчлэлтэй бөгөөд агууламж бага буй нь эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Баримт 2. Дээрх лабораторид шинжлүүлэхээр Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-өөс 2016 оны гуравдугаар сарын 18-нд “Ээрэм шарилж” гэх уусмал оношлуур өгчээ. Энэ төвд ханддаг иргэдийг ургамлын харшилтай, эсэхийг тодорхойлох уг оношлуурын уусмалын орчин нь химийн шинжилгээгээр шаардлага хангаагүй байж. Уг хэмжээ нь долоогоос 0.1- гийн хооронд хэлбэлзэж болох аж. Гэтэл 6.32 байгааг шинжээчид нь нарийвчлан тогтоосон байна. Харин эцсийн дүгнэлтдээ уг хэмжээг нь өсгөж, 6.9 байна хэмээн өөрчлөн бичээд шаардлага хангана гэсэн байгаа юм. АӨСҮТ-д жилдээ 80.000-90.000 хүн үзлэг оношилгоонд хамрагддаг юм билээ. Миний ойр дотнын хүмүүс ч тус эмнэлэгт үзлэг оношилгоонд ороод үнэн зөв хариу авсан гэдэг нь эргэлзээтэй. Тэд бүгд л ургамлын харшилтай, эсэхээ оношлуулсан гэдэг. Гэтэл “Ээрэм шарилж (эх уусмал PNU-10000)” оношлуур нь лабораторийн шинжилгээний шаардлага хангахгүй нь өвчин эмгэгээ оношлуулах гэсэн олон хүний эрүүл мэндээр тоглосон үйлдэл болсныг үгүйсгэх аргагүй.

Баримт 3. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс Цагаан хунчирын өвс гэж эмийн түүхий эд 2016 оны зургадугаар сарын 20-нд Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Лабораторийнхон ном журмынхаа дагуу дээжийг хүлээн авч, нарийвчилсан шинжилгээнд оруулсан байна. Уг бодисын фенолт хүчлийн хэмжээ нь дөрвөөс багагүй хувьтай байх ёстой аж. Гэтэл шинжилгээгээр 2.75 байв. Энэ ургамлаар хийсэн эмийг хиймэл эрхтэн суулгуулсан, жирэмсэн, хөхүүл, цусны өвчин, хайрст үлд, үе мөчний үрэвсэл, чихрийн шижин, чонон хөрөвдөс зэрэг өвчний үед хэрэглэх зориулалттай юм байна. Гэтэл нийлбэр фенолт хүчлийн хэмжээ бага байгаа нь эмчилгээний үр дүн буурах эрсдэлтэйг шинжээчид баталж буй.

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЭМ, ВАКЦИНД ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГГҮЙ

Эмийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр өгсөн импортын болон дотоодын эм үйлдвэрлэгч томоохон компанийн олон эмээс янз бүрийн нян, хүний эрүүл мэндэд маш аюултай бодис ч илэрч байсан гэх мэдээллийг тагнуулын байгууллагынхан өдгөө шалгаж буйг баттай эх сурвалжууд мэдээллээ. 

Сүүлийн жилүүдэд сүлжээний, улсын бүртгэлд бүртгүүлээгүй эм, эмийн бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулан ирж, зурагтаар сурталчлан худалдаж буй. Тэдний дийлэнх нь лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй байдаг юм билээ.

Манай эм ханган нийлүүлэх байгууллагууд гадаадаас эм бөөнөөр нь авчирчихаад, гааль дээр байгаа учраас яаралтай шинжилж, дүнг нь гаргаж өг гэж шаарддаг тохиолдол цөөнгүй гэнэ. Угтаа бол эхлээд цөөн хэдийг авчран туршилт шинжилгээнд хамруулаад дүгнэлт гарсны дараа бөөнөөр нь импортлох, эсэхээ шийдэх ёстой баймаар. Гэтэл шинжилгээний дүн нь хүний эрүүл мэндэд аюултай гэж гарвал бөөнөөр нь авсан эм ханган нийлүүлэх байгууллагынхан хэрхэх нь тодорхойгүй. Магадгүй ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст хэдэн төгрөг атгуулаад дээрх байдлаар дүгнэлтийг нь өөрчлүүлээд оруулж ирсэн тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Хууль, дүрэм, журмынхаа дагуу бол дээрх лабораторид шинжлүүлэхээр өгсөн эм, бүтээгдэхүүнүүдийг хими болон микробиологийн шинжилгээнд хамруулсны дараах дүгнэлтэд нь үндэслэн Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой аж. ЭМЯ-ны дэргэдэх дээрх зөвлөл сар, улиралдаа ганц удаа хуралдахад нь эмээ багтаан хэлэлцүүлэхийн тулд зөвхөн химийн шинжилгээний үзүүлэлтээ аваачдаг гэх мэдээлэл ч бий.

Эм, тарилгын шингэн бол судас, хамрын салст, ходоод гээд хүний хамгийн эмзэг, мэдрэмтгий хэсэгт үйлчилгээ үзүүлдэг. Тийм байтал нянгаар бохирдсон тохиолдол нэг бус удаа илэрч байж. Бидэнд олдсон мэдээллээр харшилтай хүмүүс хэрэглэдэг, нэр бүхий томоохон эм үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн болох хамрын цацлагыг оруулж ирээд шинжилгээнд өгсөн аж. Гэтэл тус цацлага л гэхэд нянгийн асар их бохирдолтой байжээ.

Лабораторид шинжлэлгүй, улсын эмийн бүртгэлд шууд оруулдаг эм олон байдаг юм билээ. Тэднээс чухам юу илрэхийг хэн ч таашгүй. Жишээ нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадаас элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн эм импортлох болсон. Тэдний алиныг нь ч МХЕГ- ын харьяа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид шинжлүүлээгүй гэх мэдээлэл байна. Хэрэв шинжилсэн бол ямар хариу гарах бол. Элэгний “Харвони” гэх эмийг АНУ-аас, бусдыг нь голдуу Энэтхэгээс импортолж байгаа гэдэг. АНУ- ын эмийн үйлдвэрээс тусгай зөвшөөрлийг нь аваад тус улсад үйлдвэрлэдэг эм цөөнгүй. Хуурамч эмийн үйлдвэрлэлээрээ Энэтхэг дэлхийд тэргүүлэгч орон гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Тэндээс импортолж байгаа эмийг шинжилгээнд оруулалгүй улсын эмийн бүртгэлд шууд бүртгэж байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Уг нь хүний эрүүл мэндтэй холбоотой учраас хилээр оруулж буй бүх л эм, тарилгыг тус лабораторид шинжлүүлж байж монголчууддаа хүртээж баймаар. Гэтэл дөнгөж төрсөн нярайд хийдэг элдэв вакциныг ч шинжлүүлдэггүй гээд бод доо. Бүр сүүлдээ хаяг шошго ч үгүй вакцин авчирч байхад хилийн мэргэжлийн хяналтынхан нь, МХЕГ-ын эмийн хяналтын байцаагчид ч таг дуугүй өнгөрч байгаа нь хэвийн зүйл үү. Импортоор орж ирсэн, эмч нар хүүхдийн ханиалганд дандаа бичиж өгч буй эм л гэхэд чанаргүй байсан, толгой өвдөхөд ихэвчлэн уудаг дотоодын үйлдвэрийн эм гэхэд шаардлага хангахгүй, нянтай байсан мэдээлэл ч бий. Энэ мэт ноцтой баримт олон.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ИЛЧИЛСЭН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ

Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц болсон дээрх баримтуудыг Эмийн хяналтын лабораторийн шинжээч нар МХЕГ- ын дарга Н.Цагаанхүү болон холбогдох албаны бусад хүнд мэдээлсэн юм байна. Эмзүйчийн тангаргаа зөрчиж, шинжээчдийн хариуг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилж буй явдлыг мэдээлснийх нь төлөө МХЕГ-ын удирдах албан тушаалтнууд шударга ажилтнуудаа хавчин гадуурхаж эхэлсэн байх юм. Түүгээр ч зогсохгүй нөхөрт гараагүй бүсгүйчүүдийг “Хар нялхаасаа ийм зүйл хийж байгууллагын нэр хүндийг унагалаа. Та нар яаж хадамд гарна аа” гэх мэтээр хэл амаар доромжилсон төдийгүй, өдгөө энэ мэдээллийг нууцлахыг шаардаж байгаа гэнэ. Бас байгууллагын нууцыг хууль хяналтын байгууллагынханд мэдээллээ хэмээн ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж буй юм байх. Ийм ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зохих байгууллагад мэдээлэх нь шударга ёс баймаар. Гэтэл МХЕГ гэдэг байгууллага энэ асуудлаас болж татан буугдвал яах вэ гэж, сандал суудалтайгаа зууралдаж суугаа харьяа агентлагийн дарга энд байна шүү гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшинд дуулгая. Хүн амын эрүүл мэнд чухал уу, МХЕГ- ын нэр хүнд чухал уу гэдгийг уншигчид тунгаах биз.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн удирдах албан тушаалтнууд ямар нэг ашиг сонирхлын үүднээс ийм хууль бус, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, хүн амд маш хортой үйлдэл гаргачихаад байхад үүнийг шалгаж хянах, илрүүлэх ёстой чанарын менежер, ерөнхий захирал нь юу хийж явсан байх вэ.

Тагнуул, АТГ-ынхан дээр дурдсан ноцтой баримтуудыг шалгаж эхэлсэн бөгөөд энэ талаар тус хоёр байгууллагын баттай эх сурвалжуудаас лавлахад “Эрүүгийн шинэ хуулийн дагуу хэрэг бүртгэлт хийж байна. МХЕГ-ын дотоод аудитын албанаас хийж буй шалгалтын хариу гарахыг хүлээхээр болсон” гэсэн юм. Хууль хяналтын байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал Б.Амараас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ойрын садал төрөл гэх мэдээлэл байдаг.

Болж буй үйл явдлыг тус лабораторийн чанарын менежер Ц.Шүрээс утсаар лавлахыг хүссэн боловч “Ажлын цаг дууссан учраас одоогоор хариу өгөх боломжгүй. Ажлын цагаар манай байгууллага дээр ирж тодруулаарай. Бүх баримт нь байгаа” гэв. Бид цаашид АТГ, тагнуулын байгууллагынхан хэрхэн шалгаж буй, өөр ямар нэр, төрлийн эм, бэлдмэл, бодисын дүгнэлтийг өөрчилж, улсын эмийн бүртгэлд бүртгүүлснийг судалж дахин мэдээлэх болно.

Эх сурвалж: http://unuudur.mn

Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN