Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжтой боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжтой боллоо

2017.10.26

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа. 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулахаар боллоо. Ач холбогдол, зорилгын талаар товч танилцуулна уу?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төвийг нээн ажиллуулж байна. Товчхондоо, Агаар орчны бохирдлыг бууруулах  чиглэлд хийхээр төлөвлөсөн шат дараатай ажлуудын нэг нь энэ юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага  техник, технологи мэдээллийн төвд ирж мэдээлэл авахаас гадна, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд өөрт тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжийг олгож байна. Ялангуяа иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ, шаардлагаа хангах технологийг сонгож авах боломж бүрдэж байгаа юм.

-“Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдий хэмжээний техник, технологи танилцуулах вэ?

-Уг төвд ирснээр нийт 50 гаруй технологитой танилцаж болно. Иргэдийн хувьд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалгын технологийг илүүтэй сонирхож байгаа. Энэ эрэлт, хэрэгцээн дээр үндэслэсэн энэ чиглэлийн 5-6 төрлийн технологийн үзэсгэлэн нээсэн. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг уг төвөөрөө дамжуулан иргэдэд өгнө. Иргэд мэдээлэлгүйгээс болж буцах хаяггүй, чанарын шаардлага хангаагүй технологи хэрэглэх явдал их байдаг. Гол нь бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангасан технологийг санал болгох чиглэлийг барьж байгаа.

-“Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв” хаана нээгдэж, хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Эхний ээлжинд “Барилга Мегастор” төвд уг мэдээллийн төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Үүний дараа тодорхой хэмжээнд мониторинг хийж, эрэлт хэрэгцээ ямар байгаагаас шалтгаалж бусад дүүргүүд дээр мэдээллийн төвүүдээ нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өвлийн улирлыг дуустал мэдээллийн төв ажиллана. Түүнээс гадна “Агаар орчны бохирдлыг бууруулах  техник, технологи мэдээллийн төв”-д техник, технологио танилцуулах зай, талбайг үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа учир аж ахуйн нэгжүүдэд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь маш чухал. Мөн иргэдтэйгээ ч аль болох ойртож ажиллах нэг алхам гэж ойлгох ёстой.

-Мэдээллийн төвд очиж мэдээлэл авч, өөрт тохирсон технологио сонголоо гэхэд иргэдэд тулгардаг нэг зүйл нь санхүүгийн асуудал байдаг. Хөнгөлөлттэй зээлээр авах боломж байгаа юу?

-Нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. бусад банктай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Гэвч иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээлэлгүй байгаа учраас энэ боломжуудыг хүртэж чаддаггүй. Тиймээс БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн алба манай хэлтэс хамтран иргэдэд агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчноо хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байна.

-Ер нь иргэд уг төвд танилцуулах технологийг хэрэглэх нь эдийн засаг талаасаа ямар ашигтай талаар тодруулбал?

-Өвлийн улиралд хэрэглэх нүүрс, эсвэл шалны халаалт, дулаалгын технологийн аль нь эрүүл мэнд болоод эдийн засагт ашигтай талаарх мэдээллийг иргэд мэдээллийн төвөөр болон уг төвд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар дамжуулан авах боломжтой.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN