НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2017.10.12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газрын ажлыг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг сайжруулан, бодлогоор ханган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Нэр бүхий 17 зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдаа хангагдсан байдалд системийн дүн шинжилгээ хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаад талархаад Ерөнхий сайдын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.

Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман талархал илэрхийллээ. 

Тогтвортой хөгжлийн зорилтууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван үндсэн асуудлаас бүрддэг. Монгол Улс нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагтаа илүү анхаарал хандуулж байгааг ойлгож байгаа хэдий ч бусад хоёр чиглэлээ орхигдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтуудын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, Тогттвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN