Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-80 жил”-д урьж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-80 жил”-д урьж байна

2017.10.11

Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонгодог хөгжмийн урлагийн “охь-дээж” болсон гайхамшигт бүтээлүүдийг хүргэх нэгэн үдэш энэ сарын 11-ний үдэш 19 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тохиох гэж байна. Тэрхүү “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович гээд алдар суутай олон олон хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүд эгшиглэн дэлхийн сонгодгуудыг амилуулж, хүрэлцэн ирсэн та бүхэнд сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно оо.

Монгол хүн дэлхийн сонгодог урлагтай холбогдож, тэрхүү гайхамшигт урлаг манай улсад хөгжих эхлэл тавигдсаны 80 жилийн ойд зориулж буй уг тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр, Э.Отгонбат, Ш.Наранчимэг, С.Бат-Эрдэнэ, Л.Болдцэрэн нарын зэрэг шинэ үеийн сонгодог дуурийн дуучид та бүхэнд уран бүтээлээсээ толилуулах бол Өрнө дахинд хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн, шинэ цагийн сонгодог хөгжимчдийн нэгэн оргил болох морин хийлч Д.Амармэнд, залуусын найрал хөгжимчид нэгэн тайзнаа “дөрвөн төгөлдөр хуурч”-ийн хамтаар ая эгшгээ өргөх юм.

Хэдийгээр Монгол орны хөрсөнд, монгол хүний оюун, сэтгэлгээнд сонгодог урлаг хожуу ирсэн ч гэлээ өрнө дахинаас дутахгүйгээр хөгжүүлж чадсан, олон улсын тайзнаа гайхуулж чадсан манай шинэ үеийн уран бүтээлчдийн гайхамшигтай тоглолт энэ орой болно. Тэртээх он жилүүдэд үүсэн байгуулагдсан Уран сайхны сургуулиас өнөөдрийн Монгол Улсын Консерватори хүртэлх 80 жилийн түүх бол Монголын хөгжмийн урлагийн түүх, сонгодог хөгжмийн урлагийн 80 жилийн түүх билээ.

Мөн энэ үдэш балетын урлагийн шүтэн бишрэгчид андахгүй сайн мэдэх О.Анужин, Нацагдорж нар Л.Минкусын “Дон Кихот” балетын шилдэг тоглолтуудыг танд мэдрүүлнэ. Үдшийн бас нэгэн гайхамшиг бол уран зураг. Дэлхийн сонгодог хөгжмийн эгшиг – бүтээлээр та бүхний сонорыг мялаахын зэрэгцээ мэлмий баясгасан уран зургийн үзэсгэлэнгээр таныг аялуулах болно. Зураач Т.Сарангоогийн шинэхэн бүтээлтэй танилцах боломж энд бий. “UB art” галерейн залуус та бүхэнд үзэсгэлэнгийнхээ дээжээс толилуулах ба зөвхөн энэ үдшийн зочдодоо зориулан сьюрприз барих юм байна.

Ugluu.mn

Үзэгч, сонсогч олныхоо сонорыг мялааж сонгодог хөгжмийн урлагийн “охь-дээж...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN