М.Энхболдын бүлэглэлийг түгшээсэн У.Хүрэлсүхийн 10 ноцтой ишлэл
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

М.Энхболдын бүлэглэлийг түгшээсэн У.Хүрэлсүхийн 10 ноцтой ишлэл

2017.10.05
У.Хүрэлсүх дараах ноцтой 10 ишлэлийг төрийн ордонд цохон тэмдэглэлээ.

    Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

    Ард түмэн ууртай байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна.

    Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

    Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

    Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

    Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

    Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг. Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга.

    Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш.

    Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

    Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

Чуулганы индэр дээрээс хэлсэн түүний эдгээр үг ард иргэдийн анхаарлыг их татлаа. Хэнд хандаж хэлэв гэдэг эрэл хайгуул ч хэдийнэ эхэлжээ. Түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход олон нийт болон УИХ-ын гишүүд тун нааштай, дуртай байгаа нь анзаарагдсан. УИХ-ын гишүүн С.Жавхлан хүртэл хамгийн их таалагдаж буй Ерөнхий сайд хэмээн хүлээж авч байгаа харагдсан билээ.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болсонд дургүйцэж, тааламжгүй хүлээж авч буй хэсэг бий. Тэдгээр нь олон нийтэд нэгэнт ил бөгөөд М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй улстөрчид юм. Тэднийг улс төрд МАНАН бүлэглэлийн төлөөлөгчид гэж нэрийддэг болоод уджээ. Тиймээс У.Хүрэлсүх өөрийн үгэндээ нам дамжсан бүлэглэл, хуульгүй мэт авирлагчид гэж дурдсан хүмүүс бол магадгүй М.Энхболдын бүлэглэл, тойрон хүрээлэгчдийг хэлсэн байх тун магадгүй.

Тэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэдэг нь УИХ-ын чуулганд оролцоогүй 31 гишүүний үйлдлээс тод харагдсан. Шинээр байгуулагдах Засгийн газрынхаа сайд нарын 50 хувийг өгөхгүй бол Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шантаажилсан тэдний төлөвлөгөө харамсалтай нь биеллээ олоогүй. Гэвч Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Засгийн газар байгуулах зарчмаа бидэнтэй зөвшилцөж, тохиролцоогүй гэдэг шалтгаан хэлж, тийм учраас шинэ Засгийн газрыг бид дэмжихгүй гэдгээ ил тод зарласан юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тэдний үгэнд орж, сайдын суудал тэдэнд амлаагүй гэсэн үг.

Түүгээр ч зогсохгүй, УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж шазуур зуун хэллээ. Ерөнхий сайдаар томилогдож байгаа хүн юуны учир ийм ноцтой үг хэлэх болов? Энэ үгийг хэнд хандаж хэлэв гэдэг нь өдгөө бүх нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Эндээс түүний амь насанд хэн нэгэн заналхийлсэн байж болзошгүй гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж нэгнээ сүрдүүлсэн тухай мэдээлэл тархаж байсан. Тиймээс хэрэв эрх ашгийнх нь халаасанд багтахгүй бол амийг чинь хорооно шүү гэх сүрдүүлэг ч явсан байхыг үгүйсгэхгүй. Огт оргүйгээс хүний ой тойнд ийм үг бууна гэж үгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг индэр дээрээс ноцтой үг хэлсний дараа “32-ын бүлэг” яагаад гэнэт гарч ирээд мэдэгдэл хийх болов оо. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, амлалт байна. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдыг зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм. Тэгээд хурал дээр хэлж байгаа үгийг нь гайхаж байна. Одоо бол ямар зарчмаар ажиллах вэ гэдэг нь гол асуудал” гэж хэлсэн. Ямартай ч У.Хүрэлсүхийн хэлсэн үгүүд тэрхүү бүлэглэлд тун эмзэг очиж тусчээ. Хэлсэн үгнээс нь ийнхүү ширвээтэж байгаа тэд шинэ Ерөнхий сайдын хийх алхам, ирээдүйн ажлуудаас хэр зэрэг айж, болгоомжилж байгаа нь эндээс харагдаж байна. 60 тэрбумын бүлэглэл, хотын фракц, МАНАН, 32-ын бүлэг гэх олон нэр хочтой бүлэглэлийнхний зүгээс У.Хүрэлсүхийг хонины номхон морь болгож чадахгүй байгаадаа тун хорсож, нөгөөх нь ч тэдний шантааж, сүрдүүлгэнд автаж өгөхгүй байгаа бололтой дүр зураг ард түмэнд илт боллоо.

Б.Хурцболд
WWW.ZINDAA.MN

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN