Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад цагдаад хандлаа гэж уурласан

2017.10.04

Энэ хоёр хөгшинийг Ж.Бадамсүрэн, Д.Аюуш гэдэг.  Тэд таван хүүхэдтэй бөгөөд хоёр дахь хүү  А.Ганзориг нь сураггүй алга болоод хоёр жил өнгөрч байгаа ч хууль хяналтынхан уг хэрэгт хөнгөн хуумгай хандаж, хүүхдийнх нь сургийг одоо хүртэл гаргаагүй учир арга буюу хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ юм.  Түүгээр ч үл барам сураггүй алга болсон хүүхэд нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад хуулийн байгууллагаас уг хэргийг хэрэгсэхгүй болгосонд ихэд гомдож яваа аж.

Ингээд болсон явдлын талаар тэдэнтэй цөөм хором ярилцлаа.

-Хүү нь сураггүй болоод хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

 -Бидний хүү А.Ганзориг 2015 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Эхнэрийнх нь хэлж байгаагаар адуундаа явна гэж гараад сураггүй болсон гэдэг. Эхнэрээс нь өөр харсан үзсэн хүн байдаггүй. Уг нь Хэнтийн аймгийн Биндэр суманд эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байсан юм. Гэтэл сураггүй алга болсоныг нь эхнэр нь бидэнд хэлээгүй. Бид эхнэрээс нь биш том хүүгийнхээ эхнэрээс л сонссон. Тэгээд л яаран сандран гэрт нь очиход сураггүй алга болоод долоо хонож байна гэх харамсалтай мэдээг бидэнд дуулгасан.

Бид ч хамаатан саднаараа нийлэн тэр хавиар хүүгээ олон хоног эрж хайсан ч олдоогүй.

-Цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?

-Харин алга болоод долоо хонож байхад эхнэр нь цагдаад бүртгүүлээгүй байсан. Арга ядаад бид зургийг нь телевизүүдэд өгч, орон даяар зарлуулж, эрэн сурвалжлуулъя, цагдаад өргөдөл өгье гэхэд эхнэр хүүхдүүд нь дургүйцээд байсан. Гайхаад асуутал аавын нэр хүндэд муугаар нөлөөлнө гээд халгаагүй. Ингээд бид Биндэрт 3-4 хоноод хот руу буцсан. Эхнэр хүүхэд нь учиргүй санаа зовохгүй байхаар нь хаа нэгтээ амьд яваа болов уу гэж горьдож суудаг байлаа. Сураг нь огт гарахгүй байхаар нь бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандсан.

-Эхнэр хүүхдүүд нь биш та бүхэн цагдаагийн байгууллагад хандсан юм уу?

-Тийм. Эхнэрийг нь цагдаад хандах байх гэж горьдсон ч бүртгүүлээгүй. Тиймээс бид өөрсдөө цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл хүүхдүүд нь бидэн рүү утасдаж та нарыг хэнд гомдол санал тавьж цагдаад ханд гэсэн юм гэж уурлаж байсан. Ингээд бид тэрнээс хойш бэртэйгээ болон гурван хүүхэдтэй нь харьцахаа ч больсон. Очихоо ч больсон. Одоо хүртэл холбоогүй.

-Тэгээд цагдаагийн байгууллагаас хэрхэн яаж шийдвэрлэсэн юм бэ. Сургийг нь олж гаргаагүй юм уу?

-Хэнтий аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Төгсбаяр  мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Гэвч  Хэнтий аймгийн Биндэр сумын цагдаагийн тасгийн дарга хошууч н.Хатанбаатар болон мөрдөгч Б.Төгсбаяр нар энэ хэргийг шалгахдаа хурдан шуурхай ажиллагаа явуулаагүй. ямар шалтгаанаар хүү маань гэрээсээ яваад эргэж ирээгүй, Одоо амьд үхсэн нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон учир шалтгааныг тогтоогоогүй байж хэргийг хаасан. Энэ талаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт, Хэнтий аймгийн прокурорын газарт, Цагдаагийн ерөнхий газарт хандаж өргөдөл гомдол гаргаж байсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрсэнд бид гомдолтой байна. Бид хүүгээ алга болсон хэрэгт эхнэр, хүүхдүүдийг нь холбоотой гэж сэжиглэдэг. Тиймээс тэднийг хэрэгт холбогдуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөхийг хүсч байгаа.

Сураггүй алга болсон А.Ганзориг

-Ямар учраас эхнэр хүүхдийг нь сэжиглэж байгаа вэ?

-Сураггүй алга болохынх нь өмнө бэр маань манай хүүг адуу мал, эд хөрөнгөө хүүхдүүддээ хувааж өг, шилжүүл гэж шаардаж байсан. Энэ тухай миний хүү надад эхнэр эд хөрөнгөө хүүхдүүддээ шилжүүл, хуваа гэж дарамтлаад байх юм гэж ярьж байсан. Тэгээд хүү маань 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор өөрийн хүүхдүүдийн нэр дээр бүх малаа хувааж бүртгүүлсэн байсан. Гэтэл хөрөнгөө шилжүүлснийхээ дараа удалгүй хүү маань учир битүүлэг алга болж, өнөөдрийг хүртэл сураггүй байна. Гэтэл эхнэр хүүхдүүд нь санаа зовохгүй. Мөн цагдаад бүртгүүллээ гэж уурлаж байсан нь их л сэжигтэй санагдаад байгаа юм. Тиймээс бусдын гарт амь насаа алдсан эсвэл гэр бүлийн хүний зүгээс амна хорлох байдалд хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Хэрэв амьд байсан бол эхнэр хүүхдүүдтэйгээ холбогддоггүй юм гэхэд эцэг эх бид хоёр дээр ирэх ёстой.

-Эхнэр хүүхдийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм болов уу?

-Шалгасан л гэдэг. Гэвч Оюунтуяаг энэ хэрэгт холбоотой гэх нотлох баримт байхгүй гээд л орхидог. Бэр маань цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би хадам ээжийгээ гуравхан удаа харсан. Сайн таних ч үгүй” гэж мэдүүлсэн байсныг хавтаст хэргээс харсан. Арай ч дээ. Яаж ингэж хэлж чадаж байна аа.  Эхнэр нь байж эр нөхөр нь алга болчихоод долоо хонож байхад яагаад төрсөн эхэд нь хэлдэггүй юм бэ. Маш их гомдолтой байгаа.

-Ер нь хүү чинь эхнэртэйгээ ямар харьцаатай байсан бэ. Тэр талаар мэдээлэлтэй байсан уу?

-Таарамж муутай байгаа гэж хүү маань хэлж л байсан. Гэр бүлийн дотоод асуудал учраас бид энэ бүхэнд нь оролцдоггүй байсан. Ер нь биднийг очиход бэр маань хүүд маань  олигтой хоол унд хийж өгч байгаа нь харагддаггүй байсан. Гайхдаг л байлаа. Одоо бодоход эхнэртээ дээрэлхүүлж амьдардаг байсан юм билээ. Бас манай хадмууд жаахан тиймхэн хүмүүс байдаг гэж ярьж байсан удаагай. Тэгээд хүү минь ээж аав хоёр дээрээ хүрээд ир гэхээр “Адуу малаа орхиод явахаар болохгүй юм. Мал ч яахав гэхэд гурван хүүхэддээ хоргодоод хаашаа ч холдож чадахгүй юм даа” гэж ярьж байсан юм. Хавчилганд л байсан юм шиг байгаа юм миний хүү.

-Хадмууд нь ямар хүмүүс байсан бэ?

-Бэрийн маань аав "Анчин" Лувсан гээд нутагтаа их зартай хүн байсан. Өмнө нь том охиныхоо хүргэнийг буудаж алсаныг нутгийнхан нь тэр аяараа мэддэг. Одоо талийгаач болсон хүн л дээ. Хүүхдүүд нь бас аавыгаа дуурайгаад ан гөрөө хийдэг л хүмүүс байдаг юм.

-Хүү тань ер нь ямархуу ааш араншинтай хүн байсан бэ. Архи дарс уудаг байсан уу?

-Хүү маань архи дарс уудаггүй. Тамхи л татдаг, даруу төлөв, дуу цөөтэй тийм л хүүхэд  байсан. Алга болохдоо 45 настай байсан. Үхсэн амьдыг нь мэдчих юмсан. Үнэхээр их шаналж байна даа. Хөгшин бид хоёр тэтгэврээ буухаар нь энд тэндэхийн зурхайч лам дээр очдог юм. Амьхандаа л хүүгийнхээ сургийг гаргах гэж тэр шүү дээ. Одоо Зөн билгийн тулаанаар гарч байгаа хэдэн хүмүүс дээр очих бодолтой байна. Хүүгийнхээ сургийг гаргах чин их хүсэл эрмэлзэл байна даа.

-Эхнэртэйгээ хэдэн жил ханилсан юм бэ?

- Миний хүү бэр Оюунтуяа нар гэр бүл болоод 23 жилийн амьдралыг туулсан. Гэтэл ханийхаа алга болсонд хамгийн түрүүнд санаа тавьж байх естой хүн нь ямар зорилготой эрэн сурвалжлуулах гомдол гаргахгүй, нуун дарагдуулж бидний гомдлыг дэмжихгүй байсан нь эргэлзэхэд хүргэж байгаа. Бид А.Ганзоригийн нэр төрийг бодож байна гэж хэлсэн Оюунтуяа хүүг маань үхсэн амьд эсэх талаар сайн мэдэж байгаа хэрнээ түүнийг  нууж байгаад сэтгэл эмзэглэж байна.

-Хүүгээ амиа алдсан байж болох ямар нэг баримт сэжиг та хоёрт бий юу?

-Онон голын таван салаа гэдэг гармын эрэг хавьцаа маш их цус асгарсан, мөсөн дээр халтирсан морины мөр харсан талаар нутгийн хүн Пүрэв-Очирт хэлж, Пүрэв-Очир өөрийн төрсөн охиндоо хэлсэн байсан.  Мөн Пүрэв-Очир нь хүн алга болсонтой холбоотойгоор сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар хэлж, очиж шалгахгүй яасан юм бэ гэж хэлж байсан байгаа юм. Гэтэл энэ мэдээллийг авсан хэсгийн төлөөлөгч газар дээр нь очиж, цуснаас дээж авч, шинжилгээнд явуулж, хүн малын алиных нь цус болохыг тогтоогоогүй. Хэдэн гэрч асуусан төдийгөөр хүний амь настай холбоотой асуудлыг шалгасан болж, хэргийг хаасанд гомдолтой байна. Бид хүүгээ сураггүй алга болсон гэж үзэхгүй байна. Харин бусдын гарт амь нас нь хохирсон, амь насыг нь хохироосон хүмүүс цогцосыг нь хүн олохгүй газар нууснаас одоо болтол олдохгүй байгаа гэж үзэж байна. Тэгээгүй юм бол өдий хоёр жил болоход ямар нэг сураг ажиг дуулдаж, нас барсан бол цогцос нь олдох байсан.

-Та бүхэн холбогдох албан тушаалтнуудад гомдол санал хүргүүлсэн үү?

-Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч прокурор Б.Амгаланбаатартай уулзах гэж оочир бичүүлсэн. Аравдугаар сарын гурав дахь долоо хоногт уулзуулна. Танд утсаар хэлнэ гэсэн.  Хэнтий аймгийн Цагдаагийн газарт бидний өгсөн гомдлын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхгүй, зар тавьсан төдийгөөр ажиллагааг хязгаарлаж, цагдаа прокурор нь хэрэг үүсгэн шалгасан болж, биднийг хуурч байгаа нь харамсалтай байна. Мөн манай гэр бүлийнхэн Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн. Бид хүүгээ бусдын гарт амиа алдсан гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга та өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ асуудалд анхаарал тавьж, холбогдох хууль хяналтын байгууллагыг дахин шалгах талаар үүрэг даалгавар өгч энгийн ард биднийхээ энэ гашуудсан сэтгэл эмзэглэлийг хамт хуваалцаж, үнэн зөвийг тогтооход өөрийн зүгээс туслана гэж итгэж найдаж байна.

Б.Чимэг

Энэ хоёр хөгшинийг Ж.Бадамсүрэн, Д.Аюуш гэдэг.  Тэд таван хүүхэдтэй бөгөөд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN