БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2017.10.03

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар, хэлтсийн дарга нар БОАЖЯ-нд ажиллаж байгаад өндөр ахмад насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ахмадуудыг төлөөлж Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Юуны түрүүнд жил бүр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг тогтоогоод байгаа Д.Оюунхоролдоо нийт ахмадуулынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Засгийн газрыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох гэж байна. Гэсэн ч таныг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Бидэнтэй байнга эргэх холбоотой байдаг яамныхандаа баярлалаа” хэмээсэн юм.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол ахмадууддаа хандан хэлсэн үгэндээ “Ахмадуудынхаа үгийн сонсно гэдэг ямарваа нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Энэ ч утгаараа манай яамныхан ахмадуудтайгаа байнга холбоотой байж, хамтарч ажилласаар ирсэн. Энэ хүрээнд яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нас барсан 3 ахмадын ар гэрт тус бүр таван зуун мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олголоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ахмадуудтай хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх тухай” 6 бүлэг 19 заалттай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу тус яамны зарим ахмад ажилтанаар зөвлөх үйлчилгээний ажил хийлгэж байна.

Тухайлбал, Загийг түлшинд хэрэглэхээс хамгаалж, түлшийг орлуулах, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн Богд суманд 1 га газарт түргэн ургадаг мод тарих туршилтын ажил, Монгол улсын хил дамнасан ТХГН-ийн талаар судалгаа, Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл боловсруулах ажил, Дүйцүүлэн хамгаалалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал, “Монгол орны ойн нэвтэрхий толь” бүтээх ажил, “UNREDD төслийн оролцогч талууд” төслийн гүйцэтгэгч, Ногоон хэрэм төслөөр хийсэн ойжуулалтын ажлыг хүлээн авах ажил оролцуулсан зэрэг ажлуудыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төслийн санхүүжилтээр хийж гүйцэтгүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, японы ядуурлыг бууруулах сан, олон улсын намгийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол орны хүлэр намгийн стратегийн төлөвлөгөө” сэдэвт төслийн зөвлөх болон яамны 30 жилийн  номыг эмхэтгэн бичих ажлуудыг яамны ахмад 10 гаруй ажилтнуудыг хамруулан зөвлөх үйлчилгээгээр хийлгэж байна. Цаашид ч ахмад ажилтны арвин туршлага, дадал, ур чадварыг ашиглан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон ажлуудыг гэрээний үндсэн дээр хийлгэх зорилт тавьж ажиллана. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN