М.Энхболдын халааснаас гээгдсэн “хөзөр” Н.Энхболд
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

М.Энхболдын халааснаас гээгдсэн “хөзөр” Н.Энхболд

2017.09.28

МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдаа сонголоо.  Энэ Бага хурал МАН-ын томчуудын хувьд эрх мэдлээ хамгаалж, хадгалж үлдэх том ашиг сонирхолын зөрчилдөөн, бас хагарал тэмцлийн дунд болсон гэдгээрээ онцлогтой. Өмнө нь намын дарга нь нэг хүний нэр барин орж ирж, захиалгаар заалнаас хэн нэгний нэрийг дэвшүүлж, заалнаас нэр дэвшигч нь ёс юм шиг нэрээ татаад, намын даргынхаа халаасанд явсан нэр дэвшигчийг 100 хувь гар өргөн баталдаг хуучны жүжиг шийнээс арай өөр болов.

Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцах гэсэн хэрэгт орооцолдож,  нэг сонгуульд  хоёр удаа ялагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайдын суудалд хүрэхийн тулд ямар ч өрсөлдөөнийг давж гарна гэдгээ аль эрт зарлаад байсан Ө.Энхтүвшин, тендерчид, концессчидтой тэмцэхээ хатуу  мэдэгдсэн У.Хүрэлсүх нарын дунд гол өрсөлдөөн  явагдах нь аль эрт тодорхой байсан. М.Энхболд энэ удаа аавынхаа нутгийн хүү, багын найз, олон жил түүний үгнээс хэзээ ч зөрж байгаагүй Н.Энхболдыг Ерөнхий сайдад сойхоор аль эртнээс бэлтгэж байлаа. Даргынхаа үгнээс зөрж үзээгүй Н.Энхболд ч  намын Бага хурлын  бүх гишүүд рүүгээ утасдаж, “Би Ерөнхий сайдад нар дэвшинэ. Намайг дэмжээрэй” хэмээн ярьжээ. 

Түүний хувьд Ө.Энхтүвшин шиг Ерөнхий сайд болох гэж улаарахаасаа илүүтэй  намын дарга М.Энхболдынхоо үгийг тушаал мэт  хүлээж авсан хэрэг. Даргынхаа тушаал зааврыг биелүүлэх гэж хэр чадлаараа хичээж байсан Н.Энхболд МАН-ын Бага хурлын өглөө М.Энхболд даргынх нь ааш хувирч, өөрийг нь бус Ө.Энхтүвшинг дэмжих команд өгч байгааг ч мэдсэнгүй. Бага хурлын үеэр түүнийг орхисон намын дарга нь ядаж нэрээ тат ч гэж хэлсэнгүй өрсөлдөөн рүү түлхэж орхив.  УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдож, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж, УИХ-ын дэд даргын сэнтийд заларч байсан Н.Энхболд намын Бага хурлын гишүүдээсээ  ердөө л тавхан санал авлаа. Н.Энхболдын авсан таван саналын эзэн нь тодорхой. Н.Энхболд, түүний туслах, зөвлөх, хамаатан бүсгүй гээд санал өгсөн хүмүүсийнх нь нэр хүртэл гарч ирэв.  М.Энхболдын үгэнд орж, Н.Энхболдыг орхиж явсан нөхдүүд Ө.Энхтүвшинг дэмжээд ч ялалт байгуулж чадсангүй. Энэ ялагдал Н.Энхболд гэдэг улс төрчийн хувьд хэтэрхий гашуун байгаа нь мэдээж. Тэрээр М.Энхболдыг өөрөөс нь гэнэт урваж, Бага хурлын үеэр өөрийнх нь эсрэг ажиллана гэж төсөөлөө ч үгүй явсандаа, бас Бага хуралд нэрийг нь дэвшүүлчихээд  нэр хүндийг нь шавартай хутгаж орхисонд гомдож үлдэв. Улс төрд найз байдаггүй гэж үнэн бололтой.

МАН-ын Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдаа сонголоо.  Энэ Бага хурал МАН-ы...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN