Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү

2017.09.22

/МАН-ын Бага хурлын гишүүдэд хаяглав/

Монгол улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд 15 Засаг солигджээ. Жасрайн болон Энхбаярынхыг эс тооцвол тэдний насжилт 2 жил байсан учир Засаг огцрох нь монголчуудад сонин үзэгдэл биш.  Харин энэ удаа бол огт өөр.  Одоогийн Засгийн газар эдийн засаг нийгмийг төвхнүүлэхийн зэрэгцээ  улс төрийн хэцүү төвөгтэй сорил дунд маш том үүрэг хүлээж ажиллах болно.  Тийм ч учраас  улстөр нийгмийн түүхэн цаг үеийн шийдвэр гаргах гэж буй 300 гаруй гишүүнтэй МАН-ын Бага хуралд иргэд найдвар тээж байна.  Намынхаа удирдлагыг сольсноор сонгуулийн 2020 онд 60 тэрбумын асуудлаар дахин баалуулах хар мөрөөс ангижирч, МАН доторх нэг үеийг сольж байгаа ч  нөгөө талаар тэд хар бүлэглэлтэй тэмцэх, тэднийг сөрөх чадвартай, хурдтай, зоримог шийдэлтэй шинэ Засгийг бүрдүүлэх түүхэн үүргийг хүлээж байгаа юм.

Намд шинэчлэлт өөрчлөлт хийхийг дэмжиж гарын үсэг зурсан 13 гишүүнийг “элсний 13” хэмээн нэр хоч өгөн адлаж байсан түүх энэ намд бий.  Тэр үед М.Энхболд бас л намын дарга, Ерөнхий сайдын албыг давхар хашиж байлаа. Тэгвэл саяхан УИХ-ын нэгэн залуу гишүүн “М.Энхболд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайдын албыг давхар хашсан” гэж ярилцлагадаа дурдсан нь бий.  Үнэхээр ч  М.Энхболд Ж.Эрдэнэбатаар дамжуулан өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байлаа. Төрийн өндөр сэнтийгээр дамжуулан хүчирхэгжиж байгаа хар хүчнийхний бодлогыг сөрж тэмцэхээр шинэчлэгчдийн бүлэг бий болсон нь  10 жилийн өмнөх түүхийг тийнхүү давтав.

2007 онд захиргаадалтыг сөрж тэмцсэн “элсний 13”ынхан шинэчлэлийн цэвэр салхийг сэвхийтэл намдаа оруулснаар МАН 2008 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байсан юм.  Тэгвэл сонгуулийн хугацаа ойртсон, намынх нь нэр хүнд унасан ийм үед шинэчлэгчдийн хийсэн алхам цаг үеэ олсон шийдэл байлаа.  Шинэчлэл хэрэв хийгдээгүй бол, 60 тэрбумынхныг хэрэв авч хаяагүй бол энэ намын нэр хүнд шалдаа бууж, дараагийн сонгуулиар шалбаагт унах нь тодорхой байсан. Харин шийдлийг нүүдэл болгон хэрэгжүүлж шинэчлэлийг дэмжих үү, эсвэл хар бүлэглэлийн бодлогод автаж баялгийн шуналыг дэврээх үү гэдгийг Бага хурлын гишүүдийн хүсэл зориг мэдэх болж байна.

Ерөнхий сайдад горилогч Ө.Энхтүвшин “Ард түмний баялаг, татварын орлогоор хүүдэгнэж тансагласан урт найрыг одоо дуусгая” гэж  хэлжээ.  20 гаруй жил төрд байхдаа тэр яагаад тэмцээгүй юм? Төрийн албан тушаалтны тархи нь хэтэвчиндээ багтаж байхад, хар хүчнийхэн ээлж дараалан тогтвортой байдлын гэрээгээр байгалийн баялгийг цөлмөж бялуурч байхад Ө.Энхтүвшин та хаана байсым?  Яагаад тэдэнтэй эвлэрсэн юм?     “МАН-д уул уурхайн мафижсан бүлэглэл байгаа гэдэгт итгэдэггүй” гэж тэр бас хэлж.  Нам дамжсан, уул уурхайн сонирхол дээр нэгдсэн улс төр-санхүүгийн бүлэглэлүүд хүчирхэгжиж, жирийн иргэд бидний амьдрал цаг мөчөөр туйлдсаар байгааг та олж харахгүй байгаа гэж үү.   Тэгвэл  хар бүлэглэл байдагт  итгэхийг ч хүсэхгүй байгаа хүн бүлэглэлийн эсрэг сөрж, ард түмний төлөө зогсож чадах уу гэдгийг Бага хурлын гишүүдээс асуумаар санагдах.

“Миний монголын газар шороо” хөдөлгөөн байгуулж,  газрын тухай хуулийг эсэргүүцэж байсан Ономоогийн Энхсайхан, Ардчилалын Зориг, АТГ-ын анхны дарга Дангаасүрэн, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байсан Дашбалбар, Зэнээ, эрх мэдлээ ашигласан эрх баригчдыг илчлэх гэсэн зуучлах товчооны Сүхбаатар гээд шударга тэмцэгчид яагаад, юуны төлөө, хэрхэн амиа алдсаныг дахин санацгаая.  “Өнгөөр татах, мөнгөөр урвуулах, хүйсээр уусгах, хүчээр нухчих, газар нутгаар хэсэглэх, шашнаар мунхруулах, эдийн засгаар эрхшээлдээ оруулах,  дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах гэсэн 9 арга  хэрэглэж харийнхан манай тусгаар тогтнолд нөлөөлж буй”г  нэгэн цагт нэрт улстөрч Мэндийн Зэнээ хэлж байсан. Одоо бодоход хар бүлэглэлийг тэр ямар эрт олж харж тэмцээ вэ.  Тэгвэл өнөөдөр манай үндэстний эрх ашигт гадны дайсан дотоодын урвагч нар аюул учруулж байна. Үүнийг  хэрэв мэдрэхгүй бол МАН-ын Бага хурлын гишүүдэд үнэхээр эмгэнэл илэрхийлэхээс аргагүйд хүрнэ.

Энэ намд даргынхаа өөдөөс шүүмжлэх нь бүү хэл эгцэлж хардаггүй байсан захиргаадалтын үе саяхныг хүртэл байсан. Намын удирдлагуудаа шүүмжилж, нам дамжсан хүчирхэг бүлэглэлийн эсрэг  сөрж зогсохыг хүн бүхэн зүрхлээд байдаггүй.  Гэтэл хэн нэгний зүрх зориг шударга тэмцлээр өмнөө халхавч хийн, ард нь амбицаа дарж ядан байгаа нөхдүүдийг хараад  “Хувьсгалыг зоригтнууд хийдэг. Харин адгийн новшнууд хожих ёсгүй” гэж хэлмээр санагдах юм.  Эцэст нь хэлэхэд,  Та бүхнийг бид сонгосон. Харин одоо та нар бидний төлөө сонголт хийгээч.

“Энэ газар шороогоо өвөг дээдсээс өвлөөгүй юм, үр хойчоосоо зээлсэн юм”

Ард түмний төлөөлөл Х. Сугар

Монгол улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд 15 Засаг солигджээ. Жасрайн болон Эн...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN