Гурван Энхийн зодоон ба Ө.Энхтүвшингийн шунал хүсэл
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Гурван Энхийн зодоон ба Ө.Энхтүвшингийн шунал хүсэл

2017.09.21
МАН-ын дарга хэн болох вэ? Хэн Ерөнхий сайдын суудалд залрах вэ гэсэн асуулт  олны анхаарлыг татаж байна. Ховдын С.Бямбацогт Ерөнхий сайд болох гэж жаахан гүйгээд ах нартаа амаа алгадуулаад энэ буухианаас нэрээ татаж авсан сурагтай.  Концессын гэрээ хийж, хувийнхаа компанид баахан мөнгөний ажил татаж авсан С.Бямбацогтод үнэндээ Ерөнхий сайд болох ямар ч шаанс байхгүй нь тодорхой. Эрх мэдэл, сандал суудал юу байгаагаа хамтад нь алдах гээд байгаа М.Энхболд харин энэ удаа Н.Энхболдыг өөрийнхөө өв залгамжлагчаар тодруулах нууц тохироогоо аль эрт хийжээ.

Н.Энхболд улс төрд орох замаа угаасаа М.Энхболдоор заалгасан. Хаана ч явсан М.Энхболдыг байнга дагаж явдаг чимээгүй албатуудынх нь нэг. Бөөрөнхий, аливаа шийдвэр гаргаж үзээгүй, даргынхаа амыг харсан Н.Энхболдыг Ерөнхий сайд болговол М.Энхболд хэзээ ч алдахгүй. Тэр Ц.Сандуйтайгаа хамт төрийн албаа арилжиж, газрынхаа наймааг дураараа хийж, өөрийнхөөрөө амьдарч чадна. Гэвч тэдний энэ хэлхээ холбоог салгаж, өөрөө намын дарга болж, Ерөнхий сайдын суудалд суучих  санаатай зүтгэж байгаа Ө.Энхтүвшин.  Тэрээр өөрийнхөө тухай “ЦАГ ҮЕ ӨӨРӨӨ МАНЛАЙЛАГЧАА ДУУДДАГ” гэсэн сүржин гарчигтай том нийтлэл захиалгаар бичүүлж, НАМЗХ-ны генсек хүүгийнхээ сошиал багаар Н.Энхболд, М.Энхболд хоёрыг балбаж сууна.

Ө.Энхтүвшингийн хувьд Элсний 13 гэгчийг байгуулж, дараа нь жигүүр санаачилж, намаа хоёр ч удаа хагалж бутаргаж байсан нэгэн. УИХ-ын 2004 оны сонгуульд намаа төлөөлөн оролцоод өвдөг сөхөрч, албан тушаалтны зөөлөн сэнтийгээс түлхэгдсэн Ө.Энхтүвшин тэргүүтэй хэсэг хүмүүсийн цөс хөөрч МАН-д хуучнаар МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” хэмээх жигүүр байгуулж байв. Харамсалтай нь өнөөх жигүүрийнхэн нь Ө.Энхтүвшиндээ гомдож үлдсэн. Тэрээр сайд, намын дарга  зэрэг өндөр албанд очоод өнөөх жигүүрийнхнээ мартаж үлдсэн.  2010 оны 11 дүгээр сард МАХН-ыг МАН болгодог 26 дугаар их хурал дээр Ө.Энхтүвшин намын даргын төлөө С.Батболдтой өрсөлдөн 15 хувийн санал аван ялагдаж байв. Ингээд 2012 оны сонгуулийн их ялагдалын дараа Сү.Батболдод хариуцлага тооцож, шинэ лидерээрээ Ө.Энхтүвшинг сонгосон. Харамсалтай нь түүний хувьд ирэх жилийнх нь  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын дарга гэх статус нь үгүй болов. Уг нь намын дарга Ерөнхийлөгчийн  сонгуульд өрсөлдөх ёстой гэсэн мэссэжийг өгч биеэ бэлтгэж байтал эцсийн мөчид мөр зэрэгцэн явсан журмын нөхөд нь өөр шийдвэр гаргаснаар том бодол нь замхарсан гэдэг. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар намын дарга Ө.Энхтүвшин  дотоод санал хураалтаар унаж Б.Бат-Эрдэнэ гишүүн нэр дэшсэн. Үүнээс бол намдаа ч нийгэмд ч лидер биш гэдгээ илтгэсэн. Намын даргаа дэмжинэ гэж тооцоолсон тэрээр олны анхаарлын төвд байсан Оюутолгойн асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн, өрсөлдөх магадлалтай Ц.Элбэгдоржийн тухай мэдээллийг бүрэн цуглуулж сонин хүртэл бэлтгээд байсан гэдэг юм билээ.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас хойш намынхаа байранд ховорхон үзэгдэх болсон түүний ажлыг тухайн үеийн генсек Г.Занданшатар хийж байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдаж, намын бүхий л асуудлыг зохицуулж байв.  Намын дарга Ө.Энхтүвшин намын гишүүддээ гомдсон сэтгэлээ задлахаасаа өмнө тэрбээр намынхаа Удирдах зөвлөлд огцрох өргөдөл гардуулав. Гэсэн ч түүнийг нь Удирдах зөвлөл нь түр буцааж, ирэх сард болох их хурлаараа шинэ даргаа тодруулна гэсэн хариу барив.

Ингээд намын хурал болтол  Ө.Энхтүвшин даргын хувьд гомдолдоо дийлдэн намынхаа ажилд төдий л оролцохгүй бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэх болсон гэдгийг  гишүүд нь хэлж шүүмжилж байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийн буруугаас рейтингээ булшилж “Мах” гэх хоч зүүжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 5-нд буюу МАН сөрөг хүчин байхад Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд Н.Энхтүвшин очиж үг хэлсэн. Ингэхдээ иргэдийн амьдрал дордож байна. Юмны үнэ өслөө мах нэг кг нь 1200 төгрөг  гэж хэлсэн нь иргэдээ доромжилсон хэрэг болов.

Цуглаан ирсэн иргэд юмны үнэ мэдэхгүй, амьдралаас тасарсан нь мэдэгдэж байна. Мах яаж 1200 төгрөг байхын хэмээн хашгиралдаж цуглааныг шуугиан болгож орхисон. Ө.Энхтүвшин ийм л лидер. Хувийн амбиц ихтэй хэрнээ хамт олноо дэмждэггүй, хэтэрхий гялгар гэж шүүмжлэгддэг Ө.Энхтүвшин МАН-ын даргын ажлыг хийж чадахгүй гэдгээ өөрөө нотолсон. Одоо тэрээр Ерөнхий сайд болохын тулд л МАН-ын даргын суудал руу зүтгэж байгаа нь тодорхой.

МАН-ын дарга хэн болох вэ? Хэн Ерөнхий сайдын суудалд залрах вэ гэсэн асуулт&nb...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 9
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN