Төрийн банкны захирлуудын цалингийн жагсаалт ил боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Төрийн банкны захирлуудын цалингийн жагсаалт ил боллоо

2017.09.20
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Дампуурсан Зоос банкны суурин дээр байгуулж, Хадгаламж банкыг нийлүүлсэн Төрийн банк үнэндээ төрийн мэдэлд ажилладаг уу, алв эсвэл төрийн албан хаагчид ирж, өндөр цалин хангамж эдэлж амарч зугаалж уу гэдэг асуултын хариуг олоход хэцүү.

АН-ын үед ч, МАН-ын үед ч тус банкны захирлуудын суудал шагнал мэт хувиарлагдаж байдаг бөгөөд шинээр ирсэн удирдлагууд банк ашиггүй байна, хувьчлах нь зүйтэй хэмээн Төрийнхөө банкыг түрийвчэндээ авахыг санаарахдаг нь нууц биш. АН засаг барьж байх 2015 онд тухайн үеийн Сангийн сайд Б.Болор тэргүүтэй АН-ын нөхдүүд Төрийн банкыг 75 тэрбумаар хувьчлахыг санаархаж байсан ч бүтэлгүйтсэн. Тэгвэл энэ засгийн үед ч гэсэн МАН-аас томилдогдсон том захирлууд өөрсөддөө өндөр цалин хувиарлаж байгаа хэрнээ “Банк ашиггүй, хувьчлах нь зүйтэй” гэсэн мэдээллийг дээш нь зөөж байгаа аж.

Төрийн банк хэний түрийвч болох бол гэсэн асуултыг олон хүн тавьж байна. Өнөөдөр тус банкны захирлаар ажиллаж байгаа Д.Баярсайхан 1983 онд Улаанбаатар хотын 24-р сургуулийг дүүргэсэн тэрбээр 1988 онд ОХУ-ын Техникийн дээд сургуулийг уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. Мөн 1996 “Шихихутуг” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2006 онд Шинэ Зеландын “Виктория” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Банк санхүүгийн талаар мэдлэг мэдээлэл тун нимгэн нэгэн. Уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй тэрбээр МАН-ыг 2008 онд засаг бариж байх үед Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон ч түүнийг 2014 онд З.Энхболдын танхим хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэн ажлаас нь чөлөөлж байсан юм.

Тодруулбал, тус онд Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд "Хангалтгүй" дүн үзүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын тодотгосноор Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай давхар холбогдож байгаа учир Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг огцруулах нь зүйтэй гэж үзэж ажлаас нь чөлөөлж байсан юм. Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа  дуулиант Анод банкыг  нээлттэй хувьцаат компани болгох 100,122, 199 дүгээр тогтоолыг тус, тус гаргасан байдаг. 100 дугаар тогтоолыг гаргахдаа “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заасан байдаг ч, удалгүй тэрхүү тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулан 122 дугаар тогтоол гээчийг үйлдэхдээ  “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байдаг аж.

Энэ тогтоол Анод банк дампуурах, удирдлагууд нь залилангийн хэрэгт холбогдоход голлох нөлөө үзүүлснийг олон нийт мэднэ. Ямартай ч уул уурхайн инженер мэргэжилтэй Төрийн банкны захирал санхүүгийн мэдлэг чадварын хувьд тийм ч үнэлэгдээд байхаар хүн биш гэдэг нь эндээс харагдаж байна. Гэхдээ тэрээр сард 18 сая төгрөгийн цалинтай. Энэ бол зөвхөн цалин. Гар утас, унаа машин, захирлын тусгай зардал гээд энэ бүгдийг нэмэх юм бол 20 гаруй сая төгрөг хол давах нь тодорхой юм. Б.Баярсайхан захирлын 12 орогчийн цалин 15-8 сая төгрөг. Зөвхөн 13 захирлынх нь сарын цалин 131 сая төгрөгт хүрч байна.
 

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрий...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN