Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа

2017.09.14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.

Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, чадвараа  50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн  эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ажилтан сард 160 цаг, жилд 1760 цаг ажиллах ёстой ч нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагч сард хамгийн багадаа сард 192 цаг, жилд 2112 цаг ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагч гэхэд жилд дунджаар 2288 цаг буюу 528 илүү цагаар ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурджээ.

Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгаанаас үзвэл 2011-2014, 2015 оны эхний найман сарын байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт өртөж хохирсон 433 тохиолдол байгаа бөгөөд энэ нь дөрвөн өдөр тутам нэг алба хаагч хохирч байна гэсэн үг юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN