“Хүний нөөцийн хөгжил-сургалт” уулзалт зөвлөгөөн боллоо
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

“Хүний нөөцийн хөгжил-сургалт” уулзалт зөвлөгөөн боллоо

2017.09.12
Эрчим хүчний салбар үүсч хөгжсний 95 жилийн ойг  угтсан эрчим хүчний салбарын “Хүний нөөцийн хөгжил-сургалт” уулзалт зөвлөгөөн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Эрчим хүчний салбарын мэргэжил сургалтын асуудлыг хариуцаж,  мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд Эрчим хүчний хөгжлийн төв нь хүний нөөцийн хөгжлийн салшгүй хэсэг сургалтын асуудал хариуцсан удирдлага, менежерүүдийн хэмжээнд нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.



Уулзалт зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон эрчим хүчний болон төр хувийн хэвшлийн 39 байгууллагын 110 төлөөлөгч оролцлоо.

Уулзалт зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав ” Төрөөс эрчим хүчний талаар баримтлах  бодлогод заасан ёсоор эрчим хүчний салбар байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологитой, хөрөнгө оруулалтын таатай орчинтой, санхүү эдийн засгийн өндөр чадавхитай, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний өндөр стандарттай салбар болон хөгжихөд энэ салбарт ажиллаж буй ажилтнуудын мэдлэг, чадавхи, туршлага хамгийн чухал хөдөлгөгч хүч болох юм. Иймд эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, агуулгыг оновчтой тогтоох, үр дүнтэй сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх чиглэлд зөвлөгөөнд оролцож буй инженер техникийн ажилтнууд, менежерүүдээс олон оновчтой санал санаачлага, зөвлөмжүүд гарна гэдэгт найдаж байна.



Эрчим хүчний хөгжлийн төвийн зүгээс Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын материаллаг бааз суурийг бэхжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын агуулгыг оновчтой тогтоох, сургалтын чанар, зохион байгуулалтыг  боловсронгуй болгох чиглэлд олон шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Бидний хийхээр төлөвлөж буй шинэчлэлт өөрчлөлтүүдийн үр дүнд манай сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллагч үйлдвэр компани, байгууллагууд, хувь хүмүүсийн сурах, боловсрох эрэлт хэрэгцээ хангагдсан, сэтгэл ханамж бий болсон байх нь хамгийн чухал юм.

Мөн ажлыг амжилттай, үр дүнтэй явуулахад хамгийн чухал зүйл нь сайн харилцаа, хамтын ажиллагаа байдаг тул салбарын хүний нөөц, сургалт хариуцсан инженер менежерүүдэд ойр дотно танилцаж, харилцан мэдээлэлээ солилцож, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлэхэд өнөөдрийн уулзалт зөвлөгөөний бас нэгэн зорилго оршиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.  

Эрчим хүчний салбар үүсч хөгжсний 95 жилийн ойг  угтсан эрчим хүчний салба...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN