Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2017.09.12

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 22. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, найман цагаан мэнгэтэй, хар бар өдөр.
                          Барилдлага: Түлэх
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй   
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Удирдлагадаа хандахад таагүй өдөр.Санхүүтэй холбоотой хүндрэл гарч болзошгүй. Мөнгөндөө хямгач бай. Эргээд ашгаа өгөх эргэлтэд оруул. Атаархал, хардалт үүсгэх боломж бүү олго. Бусдын халамжийг хуваалцаж, тэдний асуудлыг хүндээр хүлээж авч хэрэггүй.


ҮХЭР (4/20-5/20)

Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож мэргэжил албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Өөрийгөө өндөр үнэлж сур. Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэл. Сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн романтик харилцаа байх ч удаан үргэлжлэхгүй. Амрагуудын хооронд маргаан гарч болно, гэрийнхэнтэй нь тааламжгүй явдлууд тохиож болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Түрэмгий өдөр. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автана, бүдүүлэг хүмүүст хариуг нь зөв барьж чадахгүй. Удирдлага, хуулийнхантай асуудлаа шийдэхэд таагүй. Зөрчлөөс зайлсхий. Муудалцах гэсэн хүмүүсээс хол бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өдрийн эхэн хагаст олон хүн хөнгөн шуурхай, санхүүгийн асуудлуудыг түргэн шийдвэрлэх чадвартай болно. Хуумгай хөдлөх болон эрсдэлтэй алхам хийхээсээ болгоомжил. Шинэ технологи, нисэх хүчин, мэдээлэл электрониктой холбоотой төслүүдэд хөрөнгө оруулах хэрэггүй. Мөрийтэй тоглоомоос татгалзсан нь дээр.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдрийн онцлог нь таны бусдад хязгааргүй өндөр шаардлага тавих боловч өөрөө бусдад хязгааргүй тусламж үзүүлэхэд бэлэн байна. Та өөртөө болон эргэн тойрныхондоо хэт их шаардлага тавьж байгаа юм биш биз. Ийм байр суурьтай байвал өөрийгөө ганцаардуулна.


ОХИН (8/23-9/22)

Сарын энэ үед үйл явдал, уулзалтууд эрчимтэй өрнөж зарим нэг нь танаас үл хамаарах шалтгаанаар тасалдана. Өөрийн үйлдлийн зөв гэдэгт анхаарлаа хандуул. Хуультай бүү зөрчилд. Зарим хүмүүсийн хурим эсвэл хайрын холбоо үүсэх бүрэн боломжтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эргэн тойрондоо болж буй үйл явдлуудад анхаарлаа хандуулснаар ирээдүйгээ өөрчлөхөөр чармайх болно. Карьерээ өсгөхөөр шийд. Эсвэл өөрийнхөө өмнө нэр хүндтэй зорилго тавь. Та заавал амжилтанд хүрнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нөхөрлөл, амжилттай хамтын ажиллагааны өдөр. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ биелүүлнэ. Энэ цаг үед бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Өөрийн хүч боломжоо бүү хэтрүүлэн үнэл. Энэ нь зорилгодоо хүрэхэд тань саад болно.


НУМ (11/22-12/21)

Гэнэтийн мэдээ ирж, тааламжтай нөхцөл бүрдсэнээс үйл явдал танд тааламжтайгаар эргэнэ. Хамтарсан төсөлд оролцох санал ирвэл зөвшөөрөх гэж бүү яар. Одоохондоо зөвхөн бие даасан ганцаарчилсан ажил л танд гарцаагүй амжилтыг авчирна. Гэнэтийн зочид айлчилж ирснээр та ажилд баригдаж мэднэ.


МАТАР (12/22-1/19)

Нийгмийн амьдралд оролцох өдөр. Гэхдээ тийм их идэвхтэй байхгүй нь. Та даруухан тул шинэ танилуудтай болохыг эрмэлзэхгүй. Харин дотны цөөн хүмүүстэйгээ харьцаж байхыг эрмэлзэнэ. Олон нийтийн үүрэг хүлээх, олон нийтийн ажилд оролцоход сурахад цаг хугацаа хэрэгтэй байна.


ХУМХ (1/20-2/18)

Таныг санамсаргүй үйл явдлуудаас хараат болгох ашигтай мэдээллээс таслагдсан нөхцөл байдалд орно. Ажил хэргийн зарим асуудлыг албан бус байдлаар шийдэж чадна. Таны бизнест түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд.


ЗАГАС (2/19-3/20)

Та өөрийн шинэ сонирхолыг мэдрэх болно. Та юу хийж чадахаа мэдэхийг хүсвэл зоригтой урагшаа алх. Ажил хэрэгч хүмүүст ажил хэргээ амжилттай явуулах, ирээдүйтэй ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурах өргөн боломжууд олдоно.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN