Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

2017.09.11

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 20. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Нэр өнгө  
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр бүх л ажлыг зохих хугацаанд нь хялбархан биелүүлж чадна. Зохион байгуулах авъяас чадвар, шургуу байдал, итгэл үнэмшил төрүүлэх чадварууд нь илэрнэ. Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ ам хэлээ ололцоно. Гэр бүлийн харьцаа бат бөх болж аз жаргалд тань саад болж байсан шалтгаанууд арилна. Шаардлагатай тохиролцоонд хүрэхийг хичээ. Ажил хэрэгтээ үнэнч хүмүүсийг татан оролцуул.


ҮХЭР (4/20-5/20)

Санаснаа хэрэгжүүлэх ажил төрөлдөө дэвшихэд таатай өдөр. Сүүлийн үеийн шинэ технологийн талаарх ажил хэрэг тань маш үр дүнтэй болж та түүнийг шинэ албан тушаал дээр үргэлжлүүлэн хийх болно. Сарын сүүлээр эцэг эхийн аль нэгэн эсвэл найз нөхөд тань таны ажил хэрэгт туслах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр таны нэр хүнд, түүний зэрэгцээгээр таны түнш болох хүмүүсийн танд тавих анхаарал өснө. Та саад тотгороос эмээлгүй тусламжийн гараа сунгана. Бүх хүч чадлаа та ажилдаа зориулна.Ажил дээр таны хэр том зорилтод тэмүүлж байгаагаас амжилт шалтгаална. 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сурлага, эрдэм шинжилгээний ажил, холын аян замд гарах, олон нийтийн өмнө үг хэлэх, шүүх ажиллагаанд азтай байх өдөр. Чөлөөтэй, өвөрмөц ажиллах тусам сайн байх болно. Чухал ажил хийхдээ та нөхөрсөг ёсны дэмжлэг туслалцаа авна. Бусдын хүндлэлийг сайнаар хариулахыг хичээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Таагүй явдал болж болзошгүй тухай танд сануулж байна. Хэдийгээр болж буй үйл явдалд санаа тавьж байвч түүнийг удирдахад хэцүү байх болно. Зарим нэг арслан жижиг сажиг зүйл болгонд сэтгэл санаа нь өгсөж уруудна. Таны гол зорилго бол дотоод амар амгалан байдлаа олж, жижиг сажиг зүйлүүдэд санаа зовохгүй байх явдал юм.


ОХИН (8/23-9/22)

Өөртөө хүндтэй хүнд бодлогогүй хандах нь урт удаан хугацаанд таагүй уур амьсгалыг бий болгох болно. Жижиг сажиг зүйлд анхааралтай хандаж, аливаа шүүмжлэлийг хүлээж авч сур. Ажлын өндөр чадвартай байхын тулд амьдралын эрүүл хэв маягийг мөрдөх хэрэгтэй. Та нөлөө бүхий хүмүүсийн тусламжид найдах хэрэгтэй. Бизнесийн чухал алхмыг ганцаар хийж болохгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эд хөрөнгө олох сонирхол буурч, зөвхөн олсныгоо хадгалах өсгөх хандлагатай өдөр. Хайр дурлалын хувьд энхрий халуун байна. Оюун санааныхаа хэрэглээг дээшлүүл. Хэт их аз жаргалаа гараасаа бүү алд. Гэхдээ амссан зовлонгоо амархан мартах хэрэггүй.

 


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэрэг хэвийн байна. Ажил хэргийн харилцаа бүрэн ойлголцолтой байдалд өрнөнө. Бүх л зүйлд таны боломж илт давуу байна. Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа муутгахаас зайлсхий. Буулт хийсэн нь илүү ашигтай. Ажлаа сайн хийж, их зүйл хүртэнэ. Өдрийн эхний хагаст бичиг баримтаа баталгаажуулах, даргатайгаа харилцахад тааламжтай.


НУМ (11/22-12/21)

Туйлын тааламжгүй өдөр. Гэнэтийн тааламжгүй явдал найз нөхдийн тань харилцаанд сэв суулгана. Өөрийн боломжийг хэтрүүлж бүү үнэл. Асуудалд энгийн, бодитой хандахгүй бол ялагдлаас зайлах аргагүй. Энэ өдрүүдэд урьдынхаасаа илүү тэсвэр хатуужилтай байхыг од гаригс зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр эмчийн зөвлөгөөг дага. Ажил төрөлдөө бодлогогүй алхам хийхээс болгоомжил. Ихэнх нь удирдлагаасаа магтаал сонсоно.Та шүтэн бишрэгчдээр дутахгүй, харин энэ олон хайрын болзоонууд багагүй саад бэрхшээл үүсгэнэ. Зарим хүмүүс ялангуяа эрчүүд дахин сэтгэлээ гонсойлгохгүйн тулд элдэв асуудалд орохгүй байхыг хичээнэ.


ХУМХ (1/20-2/18)

Сурталчилгааны компанит ажил, үзүүлэх тоглолт гэх мэт жүжигчилсэн үйл ажиллагаанд сайн өдөр. Гэвч хэтрүүлбэл зарлага өснө. Хэт дэврүүн байдалд бүү авт. Хурц халдварт үрэвсэлт өвчнүүд олшрох тийшээ хандана. Сайн эмчид очиж бүрэн шинжилгээ хийлгэ.


ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийнхээ хүмүүст анхаарал тавь. Итгэх бас хайрлах хэрэгтэй болно. Болгоомжгүй асуудлаас сэргийлэх хэрэгтэй. Энэ өдөр ажил хэрэг, хувийн амьдралд амжилт авч ирэх өдөр.Бага хурал, олон нийтийн арга хэмжээнд оролцох бололтой. Асуудалд илүү прагматик хандах хэрэгтэй.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN