Ц.Сандуй “60 тэрбумын автор” гэдгээ МАН-ын УЗ-ийн хурал дээр хүлээн зөвшөөрчээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Ц.Сандуй “60 тэрбумын автор” гэдгээ МАН-ын УЗ-ийн хурал дээр хүлээн зөвшөөрчээ

2017.08.28

Өнгөрөгч 8 сарын 17-ны өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. Энэ хурал дээр төрийн албыг наймаалцах тухай  жил гаруйн хугацаанд яригдаад байгаа  “60 тэрбумын хэргийн автор” Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал УЗ-ийн гишүүдийн дунд яригдсан ч  МАН-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлыг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учир Ц.Сандуйд хариуцлага тооцох шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлж, Ц.Сандуйг “цээжээрээ” хамгаалаад авч  үлдсэн байдаг.

Гэсэн хэдий ч МАН-ын УЗ-ийн дээрх шийдвэрээс үл хамааран НИТХ дэх МАН-ын бүлгийн 35 төлөөлөгчөөс нэр бүхий 16 төлөөлөгч НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, түүнд улс төрийн хариуцлага оногдуулах  асуудлаар гарын үсэг зурсан  байдаг. Гэвч аанай л НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар “60 тэрбумын  хэрэг”-ийг  хуулийн байгууллага эцэслэн шийдээгүй байхад Ц.Сандуйг огцруулах боломжгүй, Монгол улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд НИТХ-ын даргыг огцруулах заалт байхгүй хэмээн хуулийг худал тайлбарлан http://news.zone.mn/content/read/102970.htm   олон нийтийн эсэргүүцлийг үл хайрхан удаа дараа ярьсан байдаг.

Тэгвэл энэ бүхний дараа Ц.Сандуйгийн ярианы бичлэг дахин цацагдлаа. Гэхдээ энэ удаад  хоёр жилийн өмнө  төрийн албан тушаалыг зарж 60 тэрбум төгрөг болгох тухай ярианы бичлэг  биш, харин саяхан болсон МАН-ын  УЗ-ийн хурал дээр тэрбээр 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг өөрийн биеэр батлаад хэлчихсэн бичлэг задарчээ.

https://www.youtube.com/watch?v=FKeU1v2Cbzo&feature=youtu.be

Тус бичлэгт Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ: “… тэр Доржзодов гэдэг нөхрийг  Ганбаатараар дамжуулан оруулж ирж энэ илүү дутуу балай юмыг ярьж, танилцуулга нэрээр хэд хэдэн удаа хийсэн. Би сонссон, гэхдээ энийг хэрэгжүүлээгүй шүү дээ, бүгдээрээ л яриад тэндээсээ сонсож байсан…, тэр дунд ийм асуудлууд яригдсан…” хэмээн “60 тэрбумын асуудлыг ярьснаа шүүхээр тогтоолгох шаардлагагүйгээр, эвлүүлэг мөн биш гэж маргах хэрэггүйгээр өөрөө нотлон хэлжээ.

Ц.Сандуй дээрх яриандаа 60 тэрбумын асуудлыг “энэ илүү дутуу балай юм” хэмээн тодотгожээ. Тэрээр МАН-д итгэж найдаж явсан мянга мянган гишүүдийн итгэлийг хөсөрдүүлж,  90 жилийн түүхтэй намынхаа  нэр хүндийг шавартай хутган, 2 сарын өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийг унагах том шалтгаан болсон төрийн албан тушаалыг шатлан зарж, намдаа мөнгө босгох тухай ярьсан  яриагаа юу ч болоогүй мэт зүгээр л  “илүү дутуу балай юм” төдийхөнөөр ойлгож байгаа нь харамсалтай. Ийм шийдчихсэн хүнд цаашид МАН-ын олон мянган гишүүд итгэх үзүүлэхгүй нь тодорхой бизээ.

Нэгэнт Ц.Сандуй “60 тэрбумын автор” болохоо өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн учраас  одоо түүнийг улс төрийн хүрээнд хаацайлах, хамгаалах нь журмын нөхдийн нь хувьд  өөр дээрээ гал дуудаж байгаагаас өөрцгүй хэрэг болно.

Улс төрд “мөнхийн найз гэж байддаггүй, мөнхийн эрх ашиг  гэж байдаг” гэдэг зарчим үйлчилдэг гэдэг. Энэ бүхний дараа  түүний талд орж, Ц.Сандуйг өмгөөлж байгаа улс төрчдийг нэг талаас  МАН-ын олон мянган гишүүдийн итгэл үнэмшил, шударга ёсыг  уландаа гишгэсэн хүн гэж харах, нөгөө талаас “60 тэрбумын хамсаатан” гэж ойлгох хоёр зам л үлдээд байна.

Товчхондоо бол, Ц.Сандуйд улс төрийн хариуцлага хүлээлгэх галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө. Энэ галт тэрэгнээс хоцорч үлдэх улс төрчид бол өөрийнхөө газаар өөрийн улс төрийн карераа дуусгаж байгаатай агаар нэг болчихлоо. Тиймээс учир байдлаа эртхэн ойлгоод, бас Ц.Сандуй даргадаа эрхтхэн ойлгуулаад “галт тэрэгнээсээ хоцрохгүй” суух нь чухал. Эс бөгөөс 60 тэрбумын хаацайлагч гэсэн хоч алдар таныг үргэлжид дагах болно.asar-basar

Мөн сошл орчинд Ц.Сандуйгийн намтарыг дэлгээд түүнийг  нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй,сүүдийн  насаараа  нам төрд зүтгэсэн атлаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хэрхэн  1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсноо тайлбарлах ёстой гэсэн постууд гарах болжээ. namtar Sa

DIPfZ--UIAAzF7n

Ц.Бат

Өнгөрөгч 8 сарын 17-ны өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. Энэ хурал дээр төрийн ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN