Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын "бэлэг"
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

Ардын намын бүлэгт барьсан АТГ-ын "бэлэг"

2017.08.26

Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон тухай нэг бус хүн ярьдаг. Урьд нь  хэн нэгнийг унагаах нүх ухдаг байсан хүчний байгууллага харин өнөөдөр засаг төрийг унагах, татах,  нэг намын даргыг солих  асуудалд хүртэл  гар бие оролцож, бусдын захиалгаар ажлаа хийдэг болсныг гэрчлэх мэт үйл явдлууд хөвөрч байна. Одоогоос арав гаруй хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах яг тэр өдрийн өглөө  У.Хүрэлсүх,  “Херо”-гийн гэх тодотголтой Баатар хоёрын сонгуулийн дараа болсон гар утасны бичлэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний эзэмшилд байдаг сайтаар тарааж, араас нь У.Хүрэлсүхийг урвагч гэж “матарласан” бараан мэдээгээр балбалаа.

Гэвч өнөөдөр У.Хүрэлсүхийг урвагч гэж үзэж байгаа нохой ч алга. Харин хувь хүмүүсийн утасны яриаг хэн дундаас нь ийм цэвэрхэн бичиж авч, түүнийгээ улс төрийн бохир тоглолтдоо ашиглав гэсэн хардлага, айдас нийгмийг тэр чигээр нь бүрхээд байна. Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна. Гэтэл энэхүү айдас хүйдсийг улам лавшруулан Авилгатай тэмцэх газраас сүр дуулиантай хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийв.  Ирэх  нэг дэх өдөр МАН-ын бүлэг хуралдана. Гэтэл энэ хурлын өмнө АТГ сэтгүүлчдэд хаалгаа гэнэт нээв.  Тэр бүр мэдээлэл өгдөггүй, байнга хаалттай, бүхий л асуудлыг мөрдөн байцаалтын нууц гэж олны амыг тагладаг АТГ энэ удаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө  хэмээн хэвлэл мэдээллийнхнийг яаран сандран цуглуулав. Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан, Эрдэнэт үйлдвэрийн захирал өөртөө өндөр цалин хангамж авсан, Хөгжлийн банкны удирдлагууд улсад олон арван тэрбум төгрөгийн хохирол учруулсан зэрэг асуудлаар мэдээлэл өгөх байх гэж найдаж байсан сэтгүүлчид энэхүү хэвлэлийн хуралд очоод бүгд гайхаж алмайрчээ. 

Бусдын утасны яриаг хоёр зэрэг ямар ч гадны дуу шуумгүйгээр чөлөөтэй бичиж авах боломж хоёр л газар бий. Энэ бол Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар... Үүний үр дүнд бие биендээ итгэх итгэл алдарч,  иргэд бие биентэйгээ уулзах, утсаар ярихаас ч эмээж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэгч хэвлэлийн хурал дээр “АТГ шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасны  дагуу авилга, албан тушаалын гэмт хэргийг шалгах чиг үүрэгтэй ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрээр чиг үүргээсээ хазайж, өөрт хамааралгүй хэрэг шалгаж байгаагаа өөрөө зарлав.  Тэрээр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж төрсөн дүү,  төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн" хэмээн ярьж байх юм. Сэтгүүлчид түүнээс 60 тэрбумын хэргийн талаар мэдээлэл авах гэсэн боловч энэ асуудлаас хоёр ч удаа бултаж, У.Хүрэлсүхийн асуудлыг хоёр ч удаа сөхөж гаргаж ирлээ. Тэр ч бүү хэл “М.Энхболд 60 тэрбумын бичлэгт оролцсон эсэх нь тодорхойгүй байна” гэдэг мэдэгдэл хийв. АТГ-ын энэ удаагийн хэвлэлийн хурал У.Хүрэлсүх яллагдагчаар татагдсан гэж зарлах л зорилготой байж.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

АТГ-ын мэдэгдлээс 60 тэрбумын хэргийг сарниулах, Ц.Сандуй, М.Энхболд тэргүүтнүүдийг өмөөрч хаацайлах, У.Хүрэлсүхийг МАН-ын бүлгийн хурлаас урьтаж "нухах" гэсэн санаа зорилго ил тод "үнэртэж" байна.

Бас У.Хүрэлсүх өөрөө, өөрийгөө тагнуулж байгаад төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон гэдэг утга авцалдаагүй мэдээлэл ч эндээс гарч ирэв. Өмнө нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэрэгт кино найруулагч Бадамрагчаа гэгч залуу холбогдож, энэ хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байсан. Гэтэл өнөөдөр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлыг АТГ газар эрх үүргээ хэтрүүлж шалгаад, яллагдагчаар татах санал гаргаж УЕП-т албан бичиг илгээж байна гэсэн асуултыг ямар ч тэнэг хүн гаргаж ирэх нь лавтай. Мэдээж үүний цаана нөгөө л МАН-ын дарга нарын эрх ашиг бий. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёрын хооронд бие биенээ тагнасан, чагнасан гэх маргаан үүсээд удаж байгааг бүгд мэднэ. Гэтэл хоёр хүний хоорондох энэ маргаанд АТГ улаан цайм оролцож, өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн У.Хүрэлсүхийг шалгаж, яллахыг оролдож, энэхүү мэдэгдлээ МАН-ын Бүлгийн хуралдааныг "угтан" хийлээ.

АТГ-аас мэдээлэл хийснээс хойшхи үйл явдал хэрхэн өрнөхийг өнөөдрийн хэвлэлийн мэдээнүүд гэрчилж байна. Тэд "У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан, төрийн эрхийг хууль бусаар булаах гэсэн, иргэн Баатартай утсаар ярьж намаасаа урвасан учраас намаас хөөнө" гэсэн агуулгатай мэдээг өнөөдөр өглөөнөөс эхлэн томоохон сайтуудаар цацаж эхэллээ.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй.

У.Хүрэлсүх намаасаа урвасан уу, М.Энхболд анд нөхдөөсөө урвасан уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ. Хэвлэлийн мэдээ шийдэхгүй. 23 жил энэ намд үнэнч байж, нөхдийнхөө төлөө намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн У.Хүрэлсүхийг урвагч гэх нь үнэмшилтэй юу, намынхаа нэрийг шороотой хутгасан 60 тэрбумын авторууд намаасаа, зарчмаасаа урвасан уу гэдгийг шүүх цаг ирнэ.  

МАН-ын удирдах зөвлөлийн хурлын өмнөх өдөр тагнаж, чагнасан утасны бичлэг задарч байсан бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх Ардын намын бүлгийн хурлын өмнө АТГ өвөрмөц "бэлэг" барилаа. Харин, МАН-ын бүлгийн хурал дээр АТГ-аас шидсэн чулууг хэн барьж орж ирэх нь сонирхол татаж байна.

Бэлтгэсэн Б.Алтантуяа

Хууль, хүчний байгууллага улс төржиж, эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 11
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN