“60 тэрбумын автор”-ыг хамгаалагч Асар, Басарууд…
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чухлыг онцлов

“60 тэрбумын автор”-ыг хамгаалагч Асар, Басарууд…

2017.08.25
60 тэрбумын асуудал сөхөгдөөд багагүй хугацааг өнгөрөөж байна.  Ямартай ч төрийн албыг бусдад худалдах асуудал бол  зүгээр нэг АТГ-т шалгагдах хэмжээний асуудал биш бөгөөд энэ бол төрийн эсрэг хандсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн.

60 тэрбумын  хэргийн автор НИТХ-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцохыг олон нийт хүсэн  хүлээж байгаа. Гэвч МАН-ын зарим удирдлагууд, НИТХ-ын зарим төлөөлөгчид энэ асуудалд хойрго хандсан хэвээр байна. Тэдний хэлдэг ганц үг нь “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна” гэх. Гэсэн хэдий ч үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар “60 тэрбумын асуудлаар ярьсан гэдэг нь хэн бүхэнд  тодорхой болсон.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн ч  гэлээ өнөө цагт хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож эвлүүлдэг технологи хараахан нэвтэрээгүй гэдгийг эдгээр хүмүүс анзаараасай билээ.

Ц.Сандуйтай хариуцлага  тооцох тухай ярьж эхлэхэд түүнийг дэмжигч НИТХ-ын зарим төлөөлөгчид, Монгол ардын үлгэрт гардагчлан Асар, Басар ноход эзнээ хамгаалдаг адил,   ямарч үнээр хамаагүй Ц.Сандуйг даргаа өмгөөлж  үлдэхийг оролдож байгаа нь эргээд олон түмний  дургүйцлийг төрүүлж байна.

Хоёр хоногийн өмнө НИТХ дах МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хэвлэлийнхэнд хандан “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд НИТХ-ын даргыг огцоруулах тухай асуудал байдаггүй” гэж хэлсэн. /http://www.shuud.mn/content/read/487107.htm /
Гэтэл
төд удалгүй хэвлэлийнхэн  дээрх хуулиас НИТХ-ын даргыг өөрчлөх /өөрчлөх гэдэг үгэнд  тухайн даргын хүсэлтээс үл хамаараад төлөөлөгчид огцруулж болох логик утга хамаарна/  боломжтой тухай хуулийн заалтыг дэлгэж тавьсан. Үүний дараа С.Мөнхчулуун дарга твиттерээр өөрчлөх, огцруулах өөр ойлголт гэж хэлж “онигоо” болсон. 

НИТХ-ын дарга гэдэг албан тушаалыг эрхэлж байгаа хүнийг өөрчилж, сольж болдоггүй, хэмжээгүй эрхт хаан шиг тийм албан тушаал биш байлтай.

Тэгж байтал өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү www.medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Би хувь хүнийхээ үүднээс ярина. Одоогоор манай тамгын газар болон бүлэг хуралдаагүй байна. Хүнд хүн чанар байх ёстой шүү дээ. Энэ асуудлыг хараад байхад хүн чанар хэлсэн амандаа хүрдэг тал байхгүй болсон байна. Би анх Нийслэлийн засаг даргын орлогчид намынхаа бодлогыг сөрөөд л дэвшиж байлаа. Тэгэхэд намайг дэмжсэн хүмүүс бий. Тэрний нэг нь Сандуй дарга. НИТХ дахь нийслэлийн МАН-ын хороонд нэр дэвшиж байхад намайг унагах гээд явж байхад намайг түшиж босгож байсан хүн. Тэгэхэд би баярлалаа гээд гарыг нь чанга атгаад босож байсан…”   гэж ярьжээ. П.Баярхүү даргын  ярианаас  дүгнэхэд мань эр хэзээнээсээ  Ц.Сандуй даргын “фэн”  нэгэн бололтой.

Тэрээр яриандаа  асуудалд хүн чанартай байх ёстой л гэнэ,   анх намайг намд дэмжиж татаж оруулсан хүн бол Ц.Сандуй л гэнэ, Нийслэлийн орлогч дарга болоход дэмжсэн хүн Ц.Сандуй дарга л гэнэ, гарыг нь чанга атгаж босгож ирсэн хүн нь Ц.Сандуй дарга л гэнэ.

Харин НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн  монгол төрийг доромжилж, төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгох тухай ярьж, 90 жилийн түүхтэй МАН-ын нэр хүндийг шавартай хутгасан үйлдэл, үг яриа хотын орлогч дарга П.Баярхүүд хамаагүй бололтой.

Эзэн Чингис хаан зөв хүнийг олж,  буруу үйл хийсэн ч дэмжиж чаддаг байсан нь Их монгол улс дэлхийн энд хүрсний нэгэн нууц биз. Харин өнөө цагт төрийг тэрсэлж, хулгай худлыг өдөөсөн түшмэдийг түүнтэй хэвэл нэг, хэлхээ цугтай улс нь “хүн чанар”, “түшиж тулсан хүн” хэмээн өмгөөлж хаацайлдаг болж дээ.

Эндээс харахад С.Мөнхчулуун, П.Баярхүү нарын НИТХ-ын төлөөлөгчид “60 тэрбумын автор”-той холбоотой юм биш биз гэх хардахад хүргэж байна.

А.Галт

60 тэрбумын асуудал сөхөгдөөд багагүй хугацааг өнгөрөөж байна.  Ямартай ч ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN