Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуулийг худал тайлбарлажээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуулийг худал тайлбарлажээ

2017.08.24

2017 оны 8 сарын 22-ны өдөр  НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун “Ц.Сандуй даргыг огцруулах эсэх” асуудлын хүрээнд  хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тэрээр: …Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй…” хэмээн  хэлсэн.

Үнэндээ дээрх хуулийг өнгөцхөн харвал тийм заалт байхгүй мэт  харагдах боловч  тус хуулийн 18.1.1 Б-д: “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”  гээд  хурлын даргыг огцруулах, томилох зэргээр өөрчилж болох тухай тов тодорхой заасан байдаг.  Мөн хуулийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн  18-р зүйлд заасан хурлын даргыг өөрчилж болох асуудлыг хуульчилж өгчээ.

Гэтэл цагаан дээр хараар бичигдсэн бүх шатны  хурлын даргыг өөрчилж болох тухай дээрх тов тодорхой бичсэн заалтыг Нийслэлийн МАН-ын дарга С.Мөнхчулуун тус хуульд байдаггүй мэтээр хэвлэлийнхэнд хандан  тайлбарласан нь  түүнийг энэ хуулийг үнэхээр харсангүй юу, эсвэл мэдсээр байж зориуд  ийнхүү олон нийтэд худал мэдээлэл хийв үү гэдэг нь анхаарал татлаа.

Түүний  ийнхүү хуулийн талаар худлаа ярьсан үйлдэл нь зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах гэсэн, ИТХ-ын даргыг хугацаанаас  нь өмнө огцруулж болдоггүй мэт ойлголтыг иргэдэд хүргэхийг зорьсон юм биш биз гэж  хардахад хүргэж байна.

Нийслэлийн ИТХ дах  МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны энэ тайлбар нь Ц.Сандуй даргаа хамгаалах гээд түүнийг бүр ч эвгүй, хүнд байдалд оруулчихавуу гэсэн бодол  төрүүлж байна.

Дараагийн асуудал бол НИТХ-ын ээлжит бус хурлыг  хуралдуулах тухайд. Энэ асуудлаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн  “23.3-д Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэжээ. Тэгэхлээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн 2/3 хувь гэдэг нь 30 төлөөлөгчийн шаардлагаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан зохион байгуулагдах ёстой. НИТХ дах МАН-ын 16 төлөөлөгч  НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулах шаардлагад гарын үсэг зурсан бол НИТХ дах АН-ын 11 төлөөлөгч энэ шаардлагыг дэмжснээр нийт 27 төлөөлөгч ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаарджээ.

Энэ тухайд хуульд заасан төлөөлөгчийн тоо хүрэхэд 3 төлөөлөгч дутаж байгаа боловч 60 тэрбумын хэргийн асуудлаар өөрийн байр сууриа өөрчлөн 27 төлөөлөгч дээр нэмж гарын үсэг зурах төлөөлөгч гарч болзошгүй байгаа юм.

Үгүй юмаа гэхэд сар бүрийн 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт  хуралддаг НИТХ-ын ээлжит хуралдаанаар асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтанд орж НИТХ-аар хэлэлцэгдэх боломжтой. НИТХ-ын ээлжит хуралдаан 8 сарын 31-ний өдөр болох юм.

Дээрх хуулийн 24.1.Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасан байдаг.  Тиймээс тус  хуульд дурьдсаны дагуу  1 төлөөлөгч ч гэсэн тухайн шатныхаа ИТХ-ын даргыг огцруулах, өөрчлөх асуудлыг  оруулж хэлэлцүүлж болно гэсэн үг.

Нэгэнт асуудлыг  НИТХ-аар хэлэлцэж эхлэсэн бол  нийт төлөөлөгчийн  /45 төлөөлөгчийн хувьд бол олонхи нь болох 23 төлөөлөгчийн санал гэсэн үг/ олонхийн санал авсан тухайн асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцдог. Энэ тухай  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн   25 дугаар зүйл. Хурлын тогтоол зүйлийн 25.1-р хэсэгт “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” хэмээн заажээ.

Эндээс дүгнэхэд НИТХ-ын хурлын дарга Ц.Сандуйг огцруулах эсэх асуудал нь цаг хугацааны асуудал болох нь тодорхой байна.

“60 тэрбумын хэрэг”-ийг өдөөгч Ц.Сандуйгийн үйлдэл бол төрийн албаны чадавхийг бууруулсан, мэргэшсэн төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, тэднийг хөлдөө чирсэн, эрх мэдэл албан тушаалыг мөнгөөр худалдахыг санаархсан, ийм үйлдлийг хөхүүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан зэрэг төрийн өндөр албан тушаалтанд байж болшгүй ёс зүйгүй үйлдэл юм. Товчхондоо тэрээр үүнийхээ төлөө  бол эрүүгийн болон улс төрийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой үйлдэл мөнөөсөө мөн.

Гэтэл түнийг НИТХ дотор хамгаалагч С.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид өмгөөлж ядахдаа адаг сүүлдээ цагаан дээр хараар бичсэн хуулийг худал тайлбарлаад сууж байгаа нь энэ 60 тэрбумын хэрэг хир хол явсныг илчилсэн үйлдэл боллоо гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.

Бүр байчихаад  НИТХ-ын  зарим төлөөлөгчид Ц.Сандуйг огцруулах албан бичигт гарын үсэг хүчээр зуруулсан ч гэх шиг хүн үнэмшмээргүй тайлбар хийгээд сууж байгаа нь харамсалтай. Ардчилсан улс оронд амьдарч байж гарын үсгээ бусдын дарамт шархалт, хүч хэрэглэсэн үйлдлээс болж зурсан гэдэг тайлбарт 10 настай хүүхэд ч итгэхэд бэрх гэдгийг ийм зүйл ярьж байгаа төлөөлөгчилд нэг анзаарчихаасай билээ дээ.

Бэлтгэсэн Б.Алтантуяа

2017 оны 8 сарын 22-ны өдөр  НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын бүлгийн ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN