“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа

2017.08.10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6,1 мянган га талбайд хүрч, жилд 2560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1,5 хувийг хангаж байна. Мөн Япон, БНСУ, Тайвань, Герман, Сингапур, Малайз зэрэг оронд чацаргана экспортолж эхэлсэн амжилтыг бататган үрийн тос, биологийн идэвхит бодис, цай, тэжээлийн зориулалттай хатаасан навч зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн боловсруулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр,

·  Жимс жимсгэний тариалалт нэмэгдэнэ

·  Хэрэгцээт жимс жимсгэний 15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана

·  Орон нутагт ажлын байр бий болно.

·  Импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.

·  Цэцэрлэгт талбай нэмэгдсэнээр хот, суурин, орон нутгийн байгалийн үзэмж сайжирч, бичил уур амьсгалын орчин, ургамал амьтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний элэгдэл, эвдрэл доройтлыг бууруулах, элсний нүүдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнэ цэн, иргэдийн орлого нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN