Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ

2017.08.08

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын багийнхан 8 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн 9 суманд хийхээр болж, хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ.

Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав. Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ.

Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.

Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн иргэн Д.Хүүхэнхүү “Үндсэн хууль батлагдаж байсан тухайн үед газар доорхи баялгаа ашигладаггүй, уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Уул уурхайг даган орж ирсэн хөгжил дэвшлийг бид зөв зүйтэй ашиглах ёстой. 25 жил мөрдөгдсөн Үндсэн хууль маань улс орныхоо хөгжлийг бас даган хөгжих хэрэгтэй” гэсэн бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Л.Өлзийнэмэх “2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт засаглал хуваах онол, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалыг алдагдуулсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр засаглал хуваах онолыг бодитоор хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг дэмжиж байна” гэлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль тогтоох эрх мэдэл бүхий Улсын Их Хурал нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг зарчмыг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх болон шүүгч хараат бусаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шийдвэр гаргах боломжийг илүү сайн бүрдүүлэх алхмыг л хийх ёстойг иргэд хэлж байлаа.

Хэлэлцүүлгийг хааж Цогтцэций сумын Засаг дарга О. Бадарч үг хэлсэн юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. Төслийн хэлэлцүүлэг маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN