Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Дорнод аймагт хэлэлцүүллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Дорнод аймагт хэлэлцүүллээ

2017.08.08

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Байнгын хороод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлж байгаа билээ. Байнгын хороод тус бүр гурван аймаг, аймаг бүрт нэгээс хоёр суманд иргэдийн дунд төслийн талаарх бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис, Сүхбаатар аймгийн төв Баруун-урт, тус аймгийн Дарьганга суманд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.07) Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төслийг хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлэг дэгийн дагуу явагдсан бөгөөд төслийн дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэний дараа иргэд төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.

Иргэдийн олонх нь нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод төслийг маш нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж энэ үеэр онцолж байлаа.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Б.Гантулга, гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг дөчин нас, хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг гучин нас болгон өөрчлөх саналыг дэмжиж байна. Хүний гэм буруутайг дэнсэлдэг шүүгчдийн насыг улам нэмэгдүүлэх ёстой хэмээв.


    Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Ж.Чимгээ багийн Засаг даргыг харьяалах сумын Засаг дарга томилох асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн ч багийн Засаг даргаас төрийн албан хаагчийн шалгалт авдаг байх нь зөв гэсэн юм.

Төгсгөлд нь иргэдээр саналын хуудас бөглүүлж, бичгээр санал авснаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Байнгын хороод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруула...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN