Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

2017.07.17

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит  бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна.

Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300  гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1.  “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2.  ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3.  “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4.  Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5.  “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6.  “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7.  “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8.  ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит  бус хуралдаанаар дараах асуу...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN