Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ

2017.07.17

Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог.

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна Могойд хатгуулсан дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг.Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

Анхны тусламжаа зөв үзүүлбэл цаашдын эрсдлээс хамгаалж чадна. Үүний тулд хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын дорхи материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавьбал илүү сайн. Тэгээд хатгасан нүх харагдаж буй газарт бага зэрэг зүсэлт хийж, цусыг гоожуулах хэрэгтэй. Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн соруулсны дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана. Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаарлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ. Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN