Улсын Онцгой комисс шуурхай хуралдлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Улсын Онцгой комисс шуурхай хуралдлаа

2017.07.17

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын ээлжит бус хуралдаан зарлан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн /2017.07.16/ байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр суманд ес, Төв аймгийн Батсүмбэр суманд тав, Эрдэнэ суманд нэг, Булган аймгийн Сэлэнгэ, Гурванбулаг суманд тус бүр нэг түймэр асч байна. Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Мухартад гарсан түймрийг цурманд оруулжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан, Арцат уул, Ар матах зэрэг газарт түймрийн таван цэг илэрсэн ч онцгой байдлын албан хаагчид, машин техник очих боломжгүй байна.

Түймрийн голомтуудад онцгой байдлын 351 албан хаагч, 27 автомашин, орон нутгийн 375 иргэн, 41 автомашин, нийт 726 хүн, 68 автомашинтай ажиллаж байна. Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Булган аймаг болон Нийслэлийн Онцгой байдлын газраас 109 албан хаагч, есөн техник хэрэгсэл, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгаас 60 албан хаагчийг нэмж татсан байна.

Одоогоор хугацаат цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шаардлагагүй, ОХУ-ын Онц байдлын яамтай ярьж нисдэг тэрэг авах талаар тохиролцсон тухай Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд үүрэг өгвөл Батлан хамгаалахын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчид түймэрт явахад бэлэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн онгоцыг ашиглах талаар тохиролцоонд хүрчээ. Эдгээр онгоц нэг удаагийн нислэгээр 1-2 тонн ус тээвэрлэн түймрийн голомтод цацах боломжтой юм байна.

Түймрийн 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан бөгөөд цагдаагийн байгууллага эзэн холбогдогч нь тодорхой болсон дөрвөн хэргийг шалгаж эхэлжээ. МУЗН цохиур, ус шүршигч зэрэг найман сая төгрөгийн хэрэгслийг өнөөдөр илгээсэн бөгөөд цаашид хүнс бусад зүйлээр туслах юм.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээнээс үзвэл маргааш, нөгөөдөр бороо орох төлөвтэй байгаа бөгөөд үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулах бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Иргэд сайн дураараа нэгдэж түймэр унтраах, голомтод ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагч, иргэдэд туслах аян өрнүүлж байгаад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Гэхдээ мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй иргэд түймэрт ажиллах нь эрсдэл ихтэй. Түймэрт мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Шаардлагатай бол Онцгой комисс иргэдээ дайчилж нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана гэж тэрээр хэллээ. 

Энэ он гарсаар Нийслэл Улаанбаатар хотод 17, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнгийн аймгийн 56 суманд 128 удаа нийт 145 ой, хээрийн түймэр гарч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар, талбайн хэмжээ 81 хувиар өссөн гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ойрын өдрүүдэд бороо орно

Энэ сарын 16-18-нд баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд баруун, говийн зарим нутгаар, 22-24-нд болон сарын эцсээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын ээлжит бус хуралдаан з...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN