Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв

2017.07.06

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм. 

Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна. 

Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, “Эвтэй Монгол” иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү” гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд  “УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг сануулж, тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн. Энэ дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монгол Улсын нийт 3 сая иргэндээ эзэмшүүлэх шийдвэр юм. 2016 оноос хойш ард иргэд маань “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг цөөн хүний эзэмшилд очсонд санаа зовниж тус компанийн 49 хувийг иргэддээ эзэмшүүлэхийг уриалж байсан” гэлээ.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Бид маш их баяртай байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байдаг тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн нь үнэхээр зөв алхам байлаа. 1992 онд батлагдсан Үндсэн хууль хэр алсыг харсан хууль байсан гэдэг нь одоо нотлогдож байна. Энэ шийдвэрийг улс орон даяар түүхт өдөр хэмээн иргэд маань тэмдэглэн баярлаж байна. Цаашид Монгол Улсад бүртгэгдээд байгаа 20 гаруй стратегийн ордын 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэхийг бид хүсч байна” гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.А...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN