Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

2017.07.03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2017 оны 07 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 27-32 хэм, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр хална.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN