Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ

2017.06.29

Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм. Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын үндсэн зорилго нь чанар, эрүүл ахуйн баталгаатай, шимт чанар бүхий хүнсний зүйлээр хангах замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хүн амыг буруу хооллолтын улмаас өвчин, эмгэгт нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэтэл хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт гарахад олон хүчин зүйл нөлөөлсөөр байна. Тухайлбал Монгол улс дэлхийн 84 орноос хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийг импортлодог,хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид аливаа эрсдэлээс сэргийлэх талаар үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, эгзэгтэй цэгийн хяналтыг тэр бүр нэвтрүүлээгүй байдаг. Үйлдвэрлэлийн шинэ технологи хүнсний үйлдвэрүүдэд нэвтрээгүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болох импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх, худалдаалах түүгээр үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний мэдлэг дутмаг, хэрэглэгчдийн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлага хангалтгүй байгаагаас шалтгаалан хяналт шалгалтын үр дүн тэр бүр хэрэгжихгүй байна.

Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох, аливаа эрсдэлийг гарахаас нь өмнө бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд байцаагч бүрийн чадварыг нэг төвшинд хүргэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

 

Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч  311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилсөн байна.

Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавх...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 6
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN