Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форум Улаанбаатар хотноо болно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форум Улаанбаатар хотноо болно

2017.06.02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисянтай уулзлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй 21 дэх удаагийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож буйд талархаж байгаагаа ноён Т.С.Саркисян хэллээ. Энэ үйл явдал нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг 2015 онд байгуулснаас хойш хамтарсан ажлын хэсэг 2 удаа хуралдаж, “2017-2018 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан.

Энэ нь худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадтай шууд холбоотой юм. Иймд худалдааны харилцаан дахь тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлж байгаа.

Улаанбаатар хотноо 2017 оны 10 дугаар сард Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны Анхдугаар бизнес форумыг зохион байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын  худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаанд үүсч буй хүндрэл, хориг саадыг бууруулах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах саналыг хэлж, ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтайгаа зөвлөлдөж, хариу өгөхөө Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисян хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Евразийн эдийн засгийн холбооны ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 10
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN