Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн...

2017.05.30

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 5. Ангараг гараг. Найралт эх одтой, Таван шар мэнгэтэй,  улаагчин могой өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага
: Авахуй
                          Суудал: 
Шороо

Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны дур булаам инээмсэглэл чинь таны ажилд багагүй амжилт авч ирнэ. Өнөөдөр олонх нь дээд боловсролтой болох, мөн орчлон ертөнцийн бүтцийн тухай мэдлэгээ өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Олон төрлийн онолд толгойгоо бүү эргүүл.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр мэдээ мэдээлэл авах, хуучин холбоогоо сэргээх, эм тариа, гоо сайхан хэрэглэхэд тохиромжтой өдөр. Ажил хэрэг хийх, гэрээ байгуулах, аян замд явахад сайн. Хэрвээ та ажлаа солих гэж байгаа бол энэ өдөр маш зохимжтой байх нь.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр та оюун ухаан, эр зориг, мэдрэмж бүгд нэгдмэл байна. Олонх нь шинэ оршин суух газар луугаа нүүх шийдвэр гаргана. Мөн хувиараа ажил төрөл эрхэлж эхэлж магадгүй. Энэ хүч чадлаа та сурлага, бизнестээ амжилт олоход зарцуул. Хойш нь тавьсан бүхнээ дуусгахыг хичээ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэдээлэл, туршлага, төлөвлөгөөгөө солилцоход таатай өдөр. Та олны анхаарлын төвд байна. Уран зохиол, сэтгүүл зүйтэй холбоотой ажилладаг хүмүүс гадаадын зохиолчидтой хамтран ажиллах боломжийг хай. Тэдний уран бүтээлийг судалж хамтран ажиллах нь багагүй ашиг авчирна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэргийн байдлын тухай үнэн бодит мэдээлэл авна. Цоо шинэ мэдээлэл тарж, нууц материалууд нийтлэгдэнэ. Авсан мэдээллээ зорилгодоо ашигла. Таны сонгосон замыг юу ч зогсоож чадахгүй. Танд амжилтад хүрэх таатай нөхцлүүд бүрэлдсэн байна. Хоёр тал харилцан бууж өгөхөд бэлэн байгаа бол харилцан ойлголцож, учраа олох тохиромжтой суурь болно.


ОХИН (8/23-9/22)

Хор уршигтай өдөр. Ажил хэргийн холбоотой уулзалт хүссэн үр дүнд хүрэхгүй. Чухал асуудал бүү шийд. Ажил дээрээ юм уу холын хамаатантайгаа хэрэлдэж магадгүй. Харьцаагаа хязгаарла. Шинэ танилаас зайлсхий. Учир нь хүмүүсийн нөлөө таны зорилгын амжилтанд саад тотгор болно. Тогтвортой уужим ухаантай байж, түнштэйгээ маргаж болзошгүйг анхаар.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та оюуны болон уран бүтээлч авьяасыг зүй ёсоор үнэлэх нь юу л бол. Үүнээс болж сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх явдал үүснэ. Урдаас тооцоогүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, өсөж хөгжих өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж олго.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр сандарч мэгдэх магадлалтай өдөр болно. Танд Бие даан шийдвэр гаргахад хүнд байна. Иймээс түншүүдтэйгээ хамтран гаргасан шийдвэрүүд илүү оновчтой болно. Мөн хуучны андуудтайгаа оройг өнгөрүүлбэл сэтгэл санаа өөдрөг болно. Сөрөг энерги сэтгэл хөдлөл хуримтлуулахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна.
 


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр өөрчлөлт шинэчлэлийн өдөр байх болно. Сарын эхээр бий болсон өөрчлөлтүүд мэргэжлийн хүрээнд үргэлжилсээр байна. Бизнесменүүд шинэ түншүүдтэй болсноор үйл хэргээ өргөжүүлнэ. Бүх зүйлийг урьдчилан бодолгүйгээр шинэ ажил хэрэг эхлэх хэрэггүй. Дутуу тооцоолсон ажил хэргээсээ болоод багагүй хохирол амсаж болно.


МАТАР (12/22-1/19)

Зөрчилтэй өдөр боловч бүх гай зовлон таныг тойрон өнгөрөх тул та төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Та огтхон ч эргэлзэлгүйгээр тусламжид нь найдаж болох шинэ найзуудтай болно. Энэ цаг үед анхаарал болгоомжтой бай. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Хатгаа тусч, хоолны хордлого болж болзошгүй.


ХУМХ (1/20-2/18)

Мөрөөдөлдөө хэт автсан таныг өрсөлдөгчийн муу явуулгад хариу цохилт үзүүлэх цаг болжээ. Тайван байж нөхцөл байдлыг хянахгүй бол хамтрагч хийгээд найз нөхдийн харьцаанд зарчмын сөргөлдөөн үүсгэх магадлалтай байна. Цус төлжүүлэх эрхтэн хямарч болзошгүй. Хэрүүл маргаан бүү өдөө.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та эд юмсыг түүний найдвартай эсэх эсвэл жинхэнэ үнэ цэнэтэй талаас нь бодох бололтой. Та өөрийн нөлөөгөө улам бэхжүүлж, мэргэжлийн ба хувийн амьдралдаа өөрийгөө хэрэгцээтэй хүн гэдгээ баталгаажуулна. Хэрэв та найдваргүй түнш эсвэл найдваргүй ханийг түшиг тулгуураа болгон сонговол бүх зүйл тань нуран унах болно.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллы...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 9
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN