АН-ын лидерүүдээс хамгийн түрүүнд Х.Тэмүүжин Женко Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ зарлалаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

АН-ын лидерүүдээс хамгийн түрүүнд Х.Тэмүүжин Женко Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ зарлалаа

2017.05.19
2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дэмжихгүй гэдгээ “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Учир нь Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан намын нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хэрэгт холбож гүтгэсэн хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаад түүнийг ерөнхийлөгч болбол ямар сөрөг нөлөө, хор хохирол учруулахыг өөрийн байр сууринаас ийнхүү илэрхийлжээ.

Х.Тэмүүжин "Түгжил гэдэг нэр хэнд хам¬гийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа... 

...Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг" хэмээн ярилцлагадаа дурджээ.

Өмнө нь Х.Тэмүүжин Х.Баттулга “Сайн ах”-ын хэргийг өөрт нь санаатайгаар зохион байгуулж нялзаасан хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд намын нөхөд болох Л.Гантөмөрт “Мүүнчин” хэмээх цолыг хайрлаж М.Батчимэгийг “Тагнуул” хэмээн өргөмжилсөн Х.Баттулгыг “Шунал нь дийлдэхгүй хүн” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн тэрээр ийнхүү намын нөхдөөсөө хамгийн түрүүнд Х.Баттулгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний араас тэсрэх хүн цөөнгүй лидерүүд байгааг үгүйсгэхгүй бөгөөд  тохиромжтой үеийг хүлээн, хутгаа ирлэж суугаа нь ойлгомжтой юм.

Ж.Сондор

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг УИХ-...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN