С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга уу
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

С.Ганбаатарыг “харвасан” сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга уу

2017.05.19
Монголын улс төрд харь тодотголтой орж ирсэн цөөхөн хүний хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм тодотголыг авах болсон шалтгаан нь ч тодорхой байдаг. Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны компаниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Иймээс ч энэ үг одоо өөрийнх нь нэрийн өмнө овог шиг бичигддэг болсон билээ. Харин С.Ганбаатарын тухайд дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлсэн, нутагшуулсан хүн. Тэдний адил талууд үүгээр дуусахгүй. Нэг нь тусгай дунд боловсролтой бол нөгөө нь дээд боловсролтой гэх ч тэр нь үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хоёулаа 2016 оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан тойргууддаа унацгаасан. Бас нам, нам сольж явснаараа ч ижилхэн. Х.Баттулга Эх орон намаас АН-д эллсэн бол С.Ганбаатар ХҮН-аас МАХН-д элслээ. Түүнчлэн хоёулаа “Эх оронч” гэсэн имижийг өөртөө бүрдүүлэхийг хүсдэг. Үүнийг нь нийгмийн тодорхой хэсэг үнэлж хүлээн авч байхад нөгөө хэсэг нь популист улстөрч гэж дүгнэдэг.

Улс төрд ийм тодотголтой, ийм дүр бүтээсэн хоёр эрхэм МАН-ын дарга М.Энхболдтой хамт нэг гараанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин уралдаж байна. Энэ гурваас нэг нь л Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох учиртай. Өрсөлдөөн ч ширүүн байх нь гарцаагүй биз. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа ч албан бус өрсөлдөөн цахим ертөнцөд хэдийнэ эхэлчихээд явж байна. Хамгийн сонирхолтой нь гурван нэр дэвшигч бус хоёр нь хоорондоо үзэлцэж байх юм. Одоо сийрүүлье.

Хэрэв Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа нь дууссан бол, сүүлийн таван жил тэр эх орондоо байнга оршин суусан бол, хамгийн гол нь Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж авсан бол өнөөдөр С.Ганбаатар нэр дэвшиж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар бол МАХН-ын хувьд лам олдохгүй болохоор буцахдаа л залсан хүн. Тиймээс ч түүнийг эсэргүүцэгчид энэ намд олон байгаа юм. МАХН-ыг УИХ-д төлөөлөлтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон гишүүн О.Баасанхүү ч үүнд дуртай бус байгаа. МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар тэрээр “МАХН бол 114 мянган гишүүд дэмжигчтэй нам. Ийм байж өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй. Үндсэн хуулийн зарчим талаасаа ч болохгүй” гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн С.Ганбаатар саяхныг хүртэл ХҮН-ын гишүүнчлэлтэйгээ байсан хүн. Иймээс О.Баасанхүү гишүүн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ зарлаад зогсохгүй “Ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал МАХН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох санаачилга гаргана. С.Ганбаатар бол миний баримталсан зарчимтай нийцээгүй” гэхчлэн мэдэгдээд байгаа юм.

Ийнхүү Н.Энхбаярыг дагаж улс төрд хөл тавьсан О.Баасанхүү эргээд Н.Энхбаяр даргадаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж ярьж байгаа нь томоохон эрх ашигтай холбоотой байх талтай. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү бол зүгээр л сум нь, цаана нь нум нь нуугдаж байгаа гэх яриа өчигдөр улс төрийн хүрээнийхэн дунд гараад эхэллээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар, бас цахим ертөнцөд явж байгаа мэдээллээс харахад О.Баасанхүүгийн “Би С.Ганбаатарыг дэмжихгүй” гэж байр суурийг нэр дэвшигч Х.Баттулгын штабынхан л фэйсбүүк сүлжээнд хамгийн их түгээж байгаа нь харагдах юм билээ. Тэгэхээр сум нь О.Баасанхүү, нум нь Х.Баттулга гэдэг үнэний ортой л болов уу.

Х.ТЭРГЭЛ

Монголын улс төрд харь тодотголтой орж ирсэн цөөхөн хүний хоёр нь Ерөнхийлөгчий...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN