Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Оддын амьдрал

Зөн билэгч Дмитрий Волховын зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна

2017.05.05

Зөн билэгч Дмитрий Волховын хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нэгэн зөвлөгөө, тэмдэглэлийг сонирхуулж байна. 

...Итгэлийн тухай би дурдмаар байна. Удам угсааны тухай, удам судрынхаа их хүчинд итгэх тухайд бөө гэх үзэл оршиж байгаа. Та хэдийгээр зөн билэг, удам угсааны залгамж чанар, тэнгэр хүчинд итгэдэгггүй ч гэсэн өөрөө өөрийнхөө аливаа зүйлийг бүтээнэ, хүслээ биелүүлнэ гэсэн их итгэлээрээ л хүссэндээ хүрч амьдарч чадна. Энэ бол та тэнгэр хүчинд итгэдэггүй юмаа гэхэд ядаж л өөрийнхөө хүчинд итгэж, өөрийгөө урамшуулж, зоригжуулж, урагшлуулж өгөх хүч болдог учраас итгэл гэдэг хамгийн чухал зүйл юм. Миний хувьд бөө, тэнгэр үзэлтэй хүн. Тэр ч утгаараа удам угсааныхаа их хүчинд итгэдэг. Удам угсаа гэдэг бол зарим хүмүүсийн хувьд зүгээр л нэг хоосон үг. Ийм бодолтой хүмүүс уншихгүй ч байж болно. Өөрийнхөө удам угсааг дээдэлдэг хүмүүст зориуллаа. Магадгүй та өөрөөсөө дээш гурван үеэ л мэддэг байж болно. Дайн, хувьсгал, хэмлмэгдэлт, хагацал учирсан ч байж болно. Гэхдээ л та нэгэн том хэлхээний нэгэн хэсэг, хөгшин агуу том модны нэгэн мөчир юм. Таныг төрөөгүй байхад л залгамж халаагаа буюу таныг хайрлаж эхэлсэн өвөг дээдэс гэж байдаг. Тэд таны үйлдэл бүрийг харж итгэж байдаг. Тэд таны төлөө дайтаж, таны төлөө үхсэн. Муу хүн удам тань байсан ч байж болно. Хэрвээ байсан бол тэд өөрсдийгөө удамдаа багтах эрхгүй болгосон. Тэд зүгээр л удмаа уртасган замхарсан төдий.

Таны үр удмынхаа өмнө хүлээсэн үүрэг бол танд итгэл, урам зориг хайрлах хамгийн агуу мэдрэмж. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн таны удмын ген амьдралын төлөө тэмцсээр, сайн сайхан руу тэмүүлсээр өнөөдрийг хүрсэн. Ийм болохоор таны хийсэн сайн үйл хэрэг удмынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн жишээ юм. Харин муу үйл бүхэн чинь өөрийн удмаас урвасан гэж хэлүүлэх бүрэн үндэс билээ. Тэд чамайг харж, тэд чамайг хүлээж байдаг, харин та удахгүй тэдний нэг болно. Таны дараа юу үлдэх вэ? Таны дараа хэн үлдэх вэ?  Бөө мөргөл нь удмын ургийн тань нэгэн хэсэг бол та бүр ч энэ бүгдийг тоохгүй өнгөрч болохгүй. 


 
Бид бүхэн нэг л эцэг, нэг л эхтэй. Нэрийг нь байгаль эх дэлхий гэдэг юм. Бид бүгд ахан дүүс,  хамаатан садан. Хүний хүүхэд гэж байхгүй, хүний эцэг эх гэж байхгүй. Удмаа үргэлжлүүлэх нь бидний үүрэг бол харин хүнд удмаа үргэлжүүлэхэд нь туслах нь гавьяа юм. 

Өвөг дээдэс чинь юу хүсдэг вэ? Чамайг аз жаргалтай байхыг л, үрээ хайрладаг эцэг эхийн адил. Чамаас эрүүл энх, эр зоригтой, ухаантай, шударга байхыг шаардана. Аав болгон л үрээ өөрөөс нь илүү, ачаа үр хүүхдээсээ бүх зүйлээр илүү байхыг хүснэ. Энэ чинь л амьдралын зорилго биш гэж үү? Өөрөө үүрэг хариуцлагаа ухамсарлан ертөнцийн бүтээгч болж, ертөнцийн нэгэн бүтээгчийг өсгөх. Өвөг дээдэс чинь юуг чамаас хүлээдэг вэ?  Таныг өдийг хүртэл удмынхаа төлөө бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаж ирсэн тэдний нэгэн адилаар бүтээж, хамгаалж, нандигнан хайрлаасай гэж л хүсэж байгаа. Удам минь үргэлжилж байгаа цагт үхэл гэж үгүй, үхтэл үр харам. Үхсэн хойно удам харам байдаг юм. Удам угсаа биднээс зөвхөн сайн сайхан үйлийг л хүсч байгаа. 

Зөн билэгч Дмитрий Волховын хувийн цахим хуудсандаа нийтэлсэн нэгэн зөвлөгөө, тэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN