Р.Содхүү хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Р.Содхүү хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ

2017.05.05
МХЕГ-ын дарга Р.Содхүү “Петро чайна дачин тамсаг”-ийн хууль бус үйлдэлд акт тавьсан байцаагчийн эрхийг цуцал гэж дарамталжээ. 

Хятадуудад Монголын хууль хэзээ ч үйлчилдэггүй. Гэхдээ хуулиа гууль болгосон хүмүүс бол Монголын эрх мэдэлтнүүд, мөн дунд шатны “хурган дарга” нар. Тэд л ил, далд байдлаар хятадуудтай сүлбэлдэж, эцэст нь амаа үдүүлээд толгой дээрээ гаргасан гээд хэлчихвэл буруудахгүй байх. Гадаадын “цагаачдад” хөл алдан гүйдэг манай дарга нар “Алтандорнод Монгол”-ын С.В.Паушокт хамаг алтаа зүгээр өгч явуулаад өөрсдөө хөрс нь эргэсэн шороотой үлдсэж байсан бол одоо Хятадын “Петро чайна дачин тамсаг”-т байдгаа барьж байна. Дотооддоо шатахууны хомсдолд орж, хоёр хөршөө царайчлан байгаа юм байж Дорнодын тал газраас олборлож буй газрын тосоо Хятад руу түүхийгээр нь гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. үүний цаана хэн гэдэг албан тушаалтны бизнес явагдаж байна...

Дорнодын Тамсагийн сав газраас хууль зөрчин байж өдөр, шөнө газрын тос олборлож байгаа компани бол Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” юм. Энэ компани олборлосон газрын тосоо Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтуудаар нутаг руугаа гаргадаг байсан. Харин өнгөрсөн долоо хоногт Авто тээврийн газрынхан тус компанид шалгалт хийхэд 10-д зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар руу утас цохиж тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байцаагч нарын улсын байцаагчийн эрхийг цуцал хэмээн тушаал буулгасан байна. Тэгэхээр Р.Содхүү даргын энэ үйлдлийг дарамт гэж ойлгох уу, эсвэл “Петро чайна дачин тамсаг” компанийн хууль бус үйл ажилланааны ард түүний бизнес яваад байна уу.

Ер нь хууль дүрмийн дагуу ажлаа хийж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчийн ажилд дарга сэтэртэй олигархиуд л гай болдог гэдэг нь Р.Содхүү даргын дээрх үйлдлээс тодорхой харагдаж байна. “Хурган дарга” нар хуулиа уландаа гишгэж, улс орноо худалдаж байхад улс орон яаж өөдлөх вэ дээ. За энэ ч яах вэ, гэтэл хууль бус үйл ажиллагааг зогсоох акт тавьсан Авто тээврийн газрын улсын байцаагийн эрхийг хас гэж лүндэн буулгах эрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд байгаа бил үү. Арай, тэр андуураагүй биз дээ. Харин ч “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг яагаад зогсоох болов гээд МХЕГ-ын шалгалт оруулж, “шүүс”-ийг нь шахмаар юм.

Хэрэв Р.Содхүү дарга өрөөлд “тушаал” өгдөг шигээ ажлаа сайн хийдэг байсан бол “Петро чайна дачин тамсаг”-ийнхан даврахгүй байсан. Авто тээврийн газрын байцаагч нарын илрүүлсэн байгаль орчин, зам харилцаа гээд олон зөрчлийг таны удирдаж байгаа МХЕГ-ынхан илрүүлэх байсан юм гэдгийг зориуд онцолж хэлмээр байна. Монгол Улсын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой байгууллагыг удирдаж байгаа хүн хуулиа сахин ажиллах байтал хууль бус үйлдлийг өөхшүүлж, төрийн төлөө оготоно боож үхнэ гэгчээр хятадуудын өмнөөс төрийнхөө хуультай тэрсэлдэж байна гэхээр сэжиг төрөхгүй байхын аргагүй. Уг Р.Содхүү дарга монгол цустай л юм бол эх орных нь баялгийг хятадын дугаартай машинаар мэргэжлийн үнэмлэхгүй жолооч өдөр, шөнөгүй зөөж байгааг хараагүй юмаа гэхэд ядаж уншаад харамлах сэтгэл төрдаггүй юм байх даа.


Д.Гэрэл

 МХЕГ-ын дарга Р.Содхүү “Петро чайна дачин тамсаг”-ийн хууль бу...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN