Өмгөөлөгч нэртэй энэ хууль зөрчигчийг хэн зогсоох вэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Өмгөөлөгч нэртэй энэ хууль зөрчигчийг хэн зогсоох вэ

2017.05.01
Өөрөө хууль зөрчигч мөртлөө хууль сахиулах тухай ярьж явдаг нэг хүн байна. Түүнийг Г.Батбаяр гэнэ. Уг нь өмгөөлөгч мэргэжилтэй. Даанч мэргэжилтний хувьд дэндүү гологдмоор. Гэхдээ өөрийн мэргэжлийг ашиглаж, чадах, чадахгүйтэй хутгалдаж, нийгмийн анхаарал татсан бүхий л асуудалд буруу, зөрүү тайлбар хийж, орооцолдсоор явна.

Багш нар нь сургууль дээрээ архиддаг, сонсголгүй сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг … гээд 29 дүгээр сургуультай холбоотой асуудлыг бүгд л мэддэг боллоо. Гэхдээ сонсголгүй сурагчид л үзэл бодлоо, зөрчигдөж буй асуудлаа илэрхийлснээр энэ бүгд олон нийтэд нээлттэй болов. Тэгвэл “Бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна” хэмээн хэнэгч үгүй ярьж суугаа сургуулийн захирлыг, сонсголгүй хүүхдүүдийг “хавар болоод өвчин нь хөдөлчихлөө” гээд гоочилж суугаа багш нарын “эрх нь зөрчигдсөн” гээд Г.Батбаяр өмгөөлж мэдэгдэл хийж явна.

Ингэхдээ бүр итгэл төгс ярьж, сонсголгүй хүүхдүүдийг сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн тунхаглаж сууна. Түүнд хуульчийн хувьд ёс зүйн хэлтэрхий, үнэр ч алга. Мөнгө өгсөн л бол үйлчлүүлэгчээ хамгаалах ёстой гэсэн дүрмээр ажиллаж, эсрэг талд хэн байгааг ч үл анзааран муухарлаж байна. Гэтэл түүний эсрэг талд сонсголын бэрхшээлтэй иргэд, сурах эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүд л байна.

Тэд эрхээ л хамгаалсан, тэд зөрчигдөж буй асуудлуудаа л олон нийтэд дэлгэсэн. Гэтэл тэдний сонсож чадахгүйг далимдуулж, өмгөөлөгч нэрийн цаана нуугдсан “хууль зөрчигч” байцаалт аван дарамталж, бүлтэгдүүлж явааг юу гэж ойлгох вэ. Сонсголгүй ч гэсэн тэд бидэнтэй л адил хүн. Хүн яагаад өөрийн эрхээ хамгаалж үг хэлснийхээ төлөө байцаагдаж, дарамтлуулах ёстой юм бэ. Тэр байцаалт авч, хууль сахиулах гээд байгаа хүн нь өөрөө тийм ёс зүйтэй нэгэн мөн билүү. Өмгөөлж яваа хүндээ авлига өгөхийг шаарддаг. Өгсөн мөнгийг нь замаас нь шамшигдуулдаг. Эрүүгийн хуулиар ял сонсмогцоо өршөөлийн хуульд хамрагддаг. Хүн зодож танхайрдаг. Г.Батбаяр бол ийм л хүн.

Өмгөөлөгч гэх нэршил түүнд хэтэрхий ахадмаар. Гэвч өмгөөлөгчдийн холбоо, мэргэжлийн байгууллагууд нь дур зоргоороо аашилж яваа энэ хүнийг огт хайхрахгүй юм. Одоо яах вэ. Г.Батбаяр нэг удаа алдаа гаргаж байгаа бол түүнд сануулга өгөөд өнгөрч болохоор. Гэвч алхам тутамдаа ёс зүйн алдаа гаргаж, хууль сахиулах нэрээр өөрөө хууль зөрчсөөр байна. Мэргэжлийн байгууллагууд нь түүний ёс зүйгүй үйлдлүүдийг тоохгүй өөгшүүлсээр байгаад сүүлдээ энэ хүн чинь хуульгүй улсад амьдарч байгаа мэт аашилж, бүр даварч гүйцлээ. Одоо зогсоогооч ээ. Яагаад түүнд өмгөөлөл хийх эрх олгож, бусдын эрхийг зөрчүүлээд байгаа юм бэ.

Өөрөө хууль зөрчигч мөртлөө хууль сахиулах тухай ярьж явдаг нэг хүн байна. Түүни...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN