“1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд онц хүнд гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

“1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд онц хүнд гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2017.04.21

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдэд эргүүл ажиллуулах зорилгоор “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоо” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг энэ оны 04 дүгээр сарын 13-нд зохион явууллаа.

Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн засаг дарга, ИТХ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хил хамгаалах ерөнхий газар ,Батлан хамгаалах яам, Баянзүрх дүүргийн 1,2,3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасгийн төлөөллүүд оролцсон юм.

“1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрийн хооронд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, Баянзүрх дэх цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн 150 гаруй алба хаагчид гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг амжилттай гүйцэтгэлээ. Тухайлбал:

Тус дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар нь иргэн Б-г зодож амь насыг хохироосон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БЗД-ийн 18-р хороо хавдар судлалын автобусны буудал дээр иргэн Т автобуснаас буух үедээ куртикны халааснаасаа эд зүйлээ хулгайд алдсан хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-н сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар илрүүллээ.

Гэмт хэрэг, зөрчил илрүүлж ажилласан алба хаагчид, сонсогчдыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, арга хэмжээг дэмжиж ажилласан Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХИС-н захирал х/г Я.Чойжамц, дэд захирал х/а Жаргалан болон сургуулийн нийт сонсогчдод талархал илэрхийллээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэмт хэргийг илрүүлэх, тасла...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN