Төрийн банк-Оюутны хөгжлийн зээлийн мэдээллийг ”Боловсролын шинэчлэл 2017” үзэсгэлэнгээс аваарай
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Төрийн банк-Оюутны хөгжлийн зээлийн мэдээллийг ”Боловсролын шинэчлэл 2017” үзэсгэлэнгээс аваарай

2017.04.21
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн "Боловсролын шинэчлэл 2017" үзэсгэлэн "Мишээл экспо" төвд зохион байгуулагдаж эхлээд байна. БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд Төрийн Банк оролцож, жилийн 5 хувийн хүүтэй “Оюутны хөгжлийн зээл”-д хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгөн оролцож байна.

Оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох, Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталж энэхүү зээлийг арилжааны банкууд 2017 оноос эхлэн олгож байгаа юм. Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулах, амьдрах чадамжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол бүхий зээл юм.
 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургууль, коллежид амжилттай суралцдаг оюутнууд сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрөө төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой бөгөөд тус зээл нь хүү бууруулах, богино хугацааны, урт хугацааны гэсэн гурван төрөлтэй.

Хүү бууруулах болон Богино хугацааны зээл нь цалингийн болон тэтгэврийн зээл авч ажлын 10 хоногийн дотор оюутны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн, шинээр их, дээд сургуульд элсэгч ЭЕШ-ийн оноо 400 буюу түүнээс дээш оноотой, голч дүн хоёр болон түүнээс дээш байх зэрэг шаардлагуудыг хангасан байх юм.

    Урт хугацааны зээл нь шинээр их, дээд сургуульд элсэгч ЭЕШ-ийн оноо 650 буюу түүнээс дээш оноо авсан, оюутны голч дүн 3,0 болон түүнээс дээш байх зэрэг шаардлагуудыг хангасан байна.

Нийт оюутан, эцэг эхчүүд та бүхэн нэн тааламжтай нөхцөлтэй уг зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсролын шинэчлэл 2017” үзэсгэлэнд биечлэн ирж Төрийн Банкны ажилтнуудаас авах боломжтой.

 
ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн "Боловсролын шинэчлэл 20...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN