Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Цагдаагийн алба хаагчид хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ

2017.04.21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  дүүргийн Цагдаагийн II хэлтсийн  хэв журмын цагдаа, Ахлах ахлагч Б.Баттулга, болон БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь  25 настай Т, 23 настай Б, нар бүлэглэн  195 мянган төгрөг болон бусад бичиг баримт  хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагч, Дэслэгч Б.Уухайбаатар, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыгмэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Дээрх хэргүүдийг дүүргийн Цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс ур...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN