Татварын орлогыг зөв чиглүүлбэл эдийн засгийг эмчилнэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Татварын орлогыг зөв чиглүүлбэл эдийн засгийг эмчилнэ

2017.04.20

Төсвийн тодотгол батлагдсанаар манай улсын энэ оны болон ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдал илүү тодорхой болж ирж байна. Засгийн газар, Дэлхийн банкнаас таамаглаж байгаагаар энэ онд эдийн засаг өсөхгүй. Харин Азийн хөгжлийн банк 2.5 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн тооцсон. Хэдийгээр олон улсын байгууллагуудын таамаглал зөрүүтэй байгаа ч Дэлхийн банкны хувьд “Ямар ч эрсдэл үүссэн эдийн засгийн өсөлт өнөөгийн таамагласан дүнгээс буурахгүй” хэмээн хэлснийг онцлох учиртай. Тиймээс эдийн засаг энэ онд өсөхийг үгүйсгэх аргагүй юм. Үүнд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж, Оюутолгойн хөрөнгө оруулалт төлөвлөсний дагуу орж ирэх эсэх нь голлон нөлөөлөх болно.

Манай улс ямар ч байсан ОУВС-гийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, төсвөө тодотгов. Нэг үгээр хэлбэл, валютын санг завиндаа суулгаж голын нөгөө захад хүрэхээр эргээс нэгэнт хөдөлсөн. Эргэж буцах зам байхгүй. Иймд одоо олон шүүмжлэл, маргаан хэрэггүй билээ. Энэ нь завийг савлуулж, хурдыг сааруулахаас хэтрэхгүй юм. Ялангуяа, өмнө нь татвар нэмэх асуудал олон нийтийн дунд ихээхэн маргаан дэгдээсэн. Зарим холбоод энэ асуудлыг эсэргүүцэж, төрийн ордон руу бичиг цаас хүргүүлсэн удаатай. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “4-5 жилийн өмнө ямар эдийн засаг байсан бэ. Ямар барилга, дэд бүтцэд хөрөнгө оруулах уу гээд багтаж ядсан их мөнгөтэй байсан. Том төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг бүрэн өгч байлаа. 2011, 2012 оны үед ид өссөн. Гэтэл өнөөдөр 0.2 хувийн өсөлт яриад сууж байна. Ямар хүнд нөхцөл байдалд орсон учраас валютын санг царайчилж байгаа билээ гэдгийг бодох ёстой. Үнэхээр гарцаагүй байдалд орсон нь ийм алхам хэрэгжүүлэхэд хүргэлээ. Үүнийг Сангийн яамныхан ард түмэнд сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй” хэмээсэн. Түүний энэ үг үнэний ортой юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн тэнцвэрийг тогтвортой хангахын тулд татвар нэмэхээс өөр сонголт байхгүй. Монголын нэр хүнд олон улсын тавцанд унасан учир манайд итгэл үзүүлж хөрөнгө оруулалт хийх, зээл өгөх орон алга. Энэ тохиолдолд дотоодын нөөц бололцоогоо шавхах ганц гарц нь татварын систем хэмээн валютын сангийнхан зөвлөсөн.

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр долоо төрлийн татварыг өсгөж буй. Ингэснээр улсын төсөвт энэ онд 203.4, ирэх жил 554.6, 2019 онд 668.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Үүнийг дотор нь задалбал, импортын тамхины гаалийн албан татварыг 5-аас 30 хувь болгож нэмэгдүүлснээр энэ онд 20, 2018 онд 26, 2019 онд 27 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг буулгах шийдвэрийг буцааснаар энэ онд 103.2, 2018 онд 227.9, 2019 онд 253 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жилийн дотор 5 хувиар нэмэгдүүлснээр 2018 онд 117.1, 2019 онд 175.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн автомашины онцгой албан татварыг өсгөснөөр энэ онд 37.2, 2018 онд 81.9, 2019 онд 97.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх аж. Түүнчлэн, хувь хүний хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах болсноор энэ онд 43, 2018 онд 67, 2019 онд 70 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж чадах юм. Энэ мэтээр татварын орлогууд эдийн засгийг эмчлэхэд зохих үүргүүдээ гүйцэтгэнэ.

Хамгийн гол нь нэгэнт бид эргээс хөдөлсөн тул татварын нэмэгдлийг хүлээн зөвшөөрч, хамт урагшлах нь чухал аж. Харин ард түмэн, аж ахуй нэгжүүдийн халаасыг тэмтрэн босгосон татварын орлогыг хэр зохистой, зөв зүйтэй зүйлд зарцуулж байна вэ гэдэгт бүх нийтээр хяналт тавих нь бидний гол анхаарал хандуулах асуудал юм. Төсвийн орлого яаж ч нэмэгдээд зохистой зарцуулж, зөв менежментээр авч явж чадахгүй бол үр дүнд хүрэхгүй. Өмнө нь улсын төсвөөс гадна Монголбанк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд тус тусдаа төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнээс хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл дагасан асар их хэмжээний мөнгөний урсгал орж ирэхэд олигтой санхүүжүүлэх ч хөтөлбөргүй талын нэг тарааж цацсан билээ. Үүнээс гадна сайд нар орлого өсөхийн хэрээр зардлаа нэмэгдүүлж, шинэ төрийн өмчит компани, агентлагууд байгуулах замаар төсвөөс мөнгө татдаг байдал бий болж ирсэн. Иймд татварын орлогыг зохистой зарцуулахад олон нийтийн хяналт хамгийн чухал юм.

Төсвийн тодотгол батлагдсанаар манай улсын энэ оны болон ирэх гурван жилийн эд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN