Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон зэвсэгт хүчинд юу нүүрлэнэ вэ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Гранат дэлбэрэх хүртлээ доройтсон зэвсэгт хүчинд юу нүүрлэнэ вэ

2017.04.12
Өчигдөр буюу 2017 оны 4дүгээрсар 11-ний 17:40 цагийн орчим ЗХ-нй сургалтын төв болох Улаанбаатар хотоос 50 км зайд орших Тавантолгой дахь баазад ЗХ-ий 311, 350 дугаар ангийнхан байлдааны дадлага хийж байх үед гранат дэлбэрчээ. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Осол болсон даруйд яаралтай тусламж үзүүлж, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт шархадсан цэргүүдийг авчирч, 2 цэрэгт яаралтай хагалгаа хийсэн байна. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, генерал Ж.Бадамбазар мэдээлэл хийв.

Тэгвэл энэхүү харамсалтай хэргийн талаар сошл медиа тэр чигээрээ шуугиж, харамсаж, халаглаж, буруутанг хайж эхэлжээ. Хариуцлага гээч ухагдахуун энэ салбарт үгүй болсны жишээ энэ болов. Тэр дундаа хамгийн хариуцлагатай, хамгийн өндөр зохион байгуулалттай байх ёстой зэвсэгт хүчинд өнөөдөр ийм байдалтай болсонд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажилладаг бөгөөд энэ хүн энэ салбарт хийгддэг бүхий л томилгоо, халаа сэлгээг хийж, хянадаг. Өнгөрөгч 2015 оны 6 сард Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ "буян"-аар Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа гэх нутгийн хүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулж байжээ. Д.Даваа нь Ховд аймгийн харъяат бөгөөд эрхэм Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэдгээрээ ар тал, хоол хүнс хангамж хариуцдаг ажлаасаа Жанжин штабын даргын сэнтийд суусан нь тэр. Насаараа "гал тогоо”-той зууралдаж яваад Жанжин штабыг толгойлуулсан Д.Даваа генералын томилгоо байлдааны бэлэн байдал гэдэг хоолны орц цуглуулахаас өөр учраас хүний аминд хүртлээ доройтчихож гэж эрхэм Ерөнхийлөгчийн тархинд буусан эсэх нь эргэлзээтэй.

Учир нь "Буцах бэрд үнээ тугал нийлэх хэний хамаатай” билээ дээ. Хоёр сарын дараа халаагаа өгөх түүнд ханатлаа хуваалцах "Эрдэнэтийг булаалгачихлаа” гэж санаа тавихаас чухал ажил байхаа больсон хойно. Тэгээд ч "энэ салбарт халаа сэлгээ хийх нь халгаатай гэдгийг Б.Бат-Эрдэнээс авахуулаад олон гишүүд сануулж байж. Тэр бүү хэл Д.Даваа генералыг санал болгох үед УИХ-ын чуулган дээр Г.Баярсайхан гишүүн үүнийг тод томруун сануулан хэлж байж дээ.

 

 Анхнаасаа улстөржиж, самарч болдоггүй чухал салбарт ийнхүү нэгдүгээр хүн гар дүрж, адаг сүүлд нь хойд эцгийн дүрээр хандсанаас болж, хариуцлага суларч, эрдэнэт хүний аминд хүрчихэж байгааг эрх биш тунгаах цаг болсон мэт санагдана.

Өөрийн тань хүүхэд нь мандаж, энхийг сахиулагчдын дунд одын дүрээр намирч явахад ардын хүүхэд сургалтын үед амиа алддаг цөвүүн цаг ирсэнийг одоогоор буучихаагүй эрхэм Ерөнхийлөгчид сануулчихмаар. Эс бөгөөс энэ салбарт итгэх ардын итгэл алдарч, эх орноо гэх монгол цэргийн бахархал үгүй болж, хүний амь албан тушаалын наймааны золиос болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нь байна.

Ц.Гал
Эх сурвалж: Тonshuul.mn

Өчигдөр буюу 2017 оны 4дүгээрсар 11-ний 17:40 цагийн орчим ЗХ-нй сургалтын төв б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN