Ж.Чулуунбаатар: Бид нийтийн хоолны жор технологи, үйлчилгээний стандарыг хөгжүүлэх чиглэлээр төрд дэмжлэг үзүүлж ажиллана
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Ж.Чулуунбаатар: Бид нийтийн хоолны жор технологи, үйлчилгээний стандарыг хөгжүүлэх чиглэлээр төрд дэмжлэг үзүүлж ажиллана

2017.04.06

1965 оноос “Туул” ресторанд тогооч, Худалдааны техникумын багш, хичээлийн эрхлэгч, захирал, Худалдаа бэлтгэлийн яамны мэргэжилтэн, Орлогч сайд, Худалдаа нийтийн хоолны эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Худалдаан бэлтгэлийн удирдах газрын даргын албан тушаалыг хашиж, улсын хэмжээнд дагаж мөрдөх нэгдсэн жор технологи, гарын авлагыг боловсруулан нийтийн хоолны салбарын түүхийг бичилцэж, “Хоолны Чулуунбаатар” гэгдэж яваа эрхэм хүний яриаг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр Монголын үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны зорилго, чиглэл, нөөц боломж болоод салбарын тулгамсан асуудлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

-Монголын үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбоо нийгэмд тустай ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Өдөр тутам мянга мянган таваг хоол, бэлэн бүтээгдэхүүн гаргаж хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг нь болж байдгаараа нийтийн хоол үйлдвэрлэл бол маш чухал салбар юм. Харамсалтай нь, төр засаг бодлогын түвшинд энэ салбарыг мартаж орхисоор удаж байна. Манай хүн амын дунд өвчлөл ихэслээ. Ялангуяа хоол хүнсний зохимжгүй хэрэглээнээс хамааралтай өвчлөл, буруу зуршил газар авлаа. Яг ийм үед мэргэжлийн хоол судлаач, хоол үйлдвэрлэгч нар төр засагтаа дуу хоолойгоо хүргэе, нэгдсэн зохион байгуулалттайгаар дэмжлэг үзүүлж ажиллая, олон түмэндээ хоолны соёлыг сурталчлан, түгээе гэсэн зорилгоороо нэгдээд байна. Хоол үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгч нар нэгдсэнээр хоолыг жор технологийн дагуу боловсруулж шим тэжээлтэй, зохистой хоолоор иргэдэд үйлчлэх цаашид жор, технологийн дагуу соёлтой үйлчилгээ үзүүлж чадсан бизнес өргөжин тэлдэг байх, зөв голдирлыг тогтоох юм. Энэ салбарын ууган холбоодын нэг болох Монголын Тогооч нарын холбоо бусад 20 шахам холбоод мөн салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэд, мастер тогооч нар нэгдсэн. Цаашид уг холбооны ажлыг дэмжихээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтай холбоотой бизнес эрхлэгчид, орон нутгийн мэргэжлийн холбоод, тогооч мэргэжлийн хувь хүмүүс ч нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Салбарын яам, төрийн байгууллагатай хамтарч ажиллах зорилго чиглэлээ тодорхойлж гаргав уу?

-Монголын Үндэсний хоол үйлдвэрлэлийн нэгдсэн холбоог албан ёсоор байгуулаад хорь гаруй хонож байна. Энэ хугацаанд холбооны дотоод зохион байгуулалтыг хийж, үндсэн 4 чиглэлээр зорилго, зорилтоо тодорхойлж, санамж бичиг байгуулаад байгаа. Үүнд,  салбарын хөгжлийн зорилт, чиг хандлагыг тодорхойлон төрөөс баримтлах бодлогод тусгуулах, дүрэм журам, жор норм, үйлчилгээний стандарыг эрх зүйн орчинд нийцүүлэн сайжруулах, хэрэгжүүлэх цаашлаад төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээнд оролцох, шаардлагатай чиглэлээр мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах зэргээр хамтран ажиллах зорилго тавьсан. Хоёрт, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, чанарын удирдлагын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулан үр ашгийг нь дээшлүүлэх нь нэн чухал байна. Гуравт, олон нийтэд хоолны соёл, зөв дадал хэвшлийг сурталчлан, дэлгэрүүлэх, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний стандартыг сайжруулах, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, сургалтын агуулгыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллая. Дөрөвт, сайн туршлагыг дэлгэрүүлэх, салбарынхаа ажилтнуудын ашиг сонирхлыг хамгаалах, нэр төрийг өргөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, олон улсын уралдаан тэмцээнд оролцуулах, зохион байгуулах чиглэлээр нэгдэж ажиллахаар санамж бичиг онцолсон. Бидний зүгээс нэг сайхан эхлэл бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Худалдаа нийтийн хоолны хэлтэс гэж албан ёсоор байгуулсан явдал юм.   

-Хүнсний аюулгүй байдлын тухай асуудлыг мэргэжлийн хяналтын ажил мэтээр ойлгох хандлага бий. Энэ чиглэлээр танай холбооны оролцоо юу байх вэ? 

-Үнэндээ өнөөдөр манай мэргэжлийн хяналтынханд бариад ажиллах жор технологи, үйлчилгээний стандарт гэж юм алга байна. Ганц хүчин төгөлдөр байгаа жор технологи нь хэдийнэ хуучирч үеэ өнгөрөөсөн учир бодит байдалд нийцэхгүй, мөрдөх боломжгүй болсон. Дан ганц эрүүл ахуйн хяналтаар хоолны хордлогоос сэргийлэх боломжгүй. Хоол үйлдвэрлэх явцад технологи зөрчигдсөнөөс хоолны хордлого үүсэх магадлал хаа сайгүй л байна.  Бага хэмжээний хордлогыг хүний дархлааны систем зохицуулаад яваад байдаг учраас анзаарагдах хэмжээнд биш байгаа юм.                                                                                                                                                                                                        

Бид ялангуяа хоол үйлдвэрлэгч нар хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруулж, шим тэжээлийг алдагдуулахгүй хоол бэлтгэж чадаж байгаа эсэх бол нэн тэргүүний асуудал. Төмс л гэхэд зөвхөн чанах, зөвхөн шарах, зөвхөн нухаш хийхэд зориулагдсан өөр өөр сорт бий.

Мэдээж, манай холбоо мэргэжлийн хяналтын ажилд шууд оролцохгүй. Харин хоол үйлдвэрлэлийн жор технологийг шинэчлэх, үйлчилгээний стандартыг сахиулах тал дээр төрд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм. Жишээ нь, нэг гуанз эсвэл ресторан нээгдлээ гэхэд тэднийг чиглүүлэх, дэмжих мэргэжлийн байгууллагын нөмөр нөлөө дутагдаад байна. Ийм чиг үүргийг бид хэрэгжүүлж эхэлснээр энэ салбарт бизнес эрхлэгчид өөр өөрийн чиглэлээр онцлог бүхий үйлчилгээний стандарт болон жор технологийг хэвшүүлэх, хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Үүгээрээ мэргэжлийн хяналтын байгууллагын ажлыг хөнгөлж, тэдний шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг олноор бий болгох ч талтай.

-Жор, технологи сайн байснаар иргэдэд ямар ач тустай вэ?

-Наад зах нь ясны шөлийг бэлтгэхийн тулд 6 цаг чанах шаардлагатай. Хоолны технологи үүнээс эхлэнэ. Яснаас кальцийг ялган авч шөлийг баяжуулснаар эмчилгээний шинж чанартай болгож байгаа юм. Бид байцаанаас с витамины хэрэглээгээ хангах гэж хүнсэнд ашигладаг. Гэтэл С витамин их дэгдэмтгий учир технологи алдаж буруу чанавал шим тэжээл алдагдсан буюу зүгээр л гэдэс ходоод дүүргэж бохирдуулна гэсэн үг. Хүнсний тухай хуульд таван жил тутамд монгол хүний идэж буй хоолны чанарт судалгаа хийж байхаар заасан ч хэрэгжихгүй байгаа. Манай холбоо энэ чиглэлээр ажиллаад төрийн зарим нэг ачааг хөнгөлөх боломж бий.

-Манай улсад өнөөдөр мөрдөгдөж буй хүнсний технологи хэзээ бий болсон юм бэ? Шинэчлэх шаардлагатай гэдгээ илүү тодорхой хэлж өгөөч?

1965 оноос “Туул” ресторанд тогооч, Худалдааны техникумын багш, хичэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN