АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид гишүүдээсээ юу сонсов...

2017.03.29
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвдэндорж нар энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн АН-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч Д.Баттулгын мөрийн хөтөлбөрт залуучуудыг шударга өрсөлдөөнөөр дэмжиж, намын бүлэглэл фракцаар хуваагдах явдлыг таслан зогсоож, намын үндсэн дүрэм, ёс зүйн журмыг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох тогтолцооны талаар тусгасан нь гишүүдийн сонирхлыг татсан.

Энэ үеэр гишүүдийн дунд “17 жилийн турш СБД-ийн АН-ын дарга байсан Д.Баттулга хэд хоногийн өмнө дүүргийн намын даргаар өөрийнхөө бэрийг тавьсан. Мөн бэрээ СБД-ийн Засаг дарга болгож, дүүргийн орлогчоор өөрийн хамаатнаа тавьж, Тамгын газрын даргаар садны хүнээ томилсон гэж яригдсан. Баттулгын энэ үйлдэл нь намын нөхөддөө итгэдэггүй, хамтран зүтгэх боломжгүй мэт санагдлаа” хэмээх яриа ч гарч амжив. НИТХ-ын дарга болсныхоо дараа тэрбээр өөрийн төрсөн дүү “халзан” хэмээх Д.Дашдоржийн компанийг зориулалтын дугуй түгжих, чирэх төхөөрөмжүүдээр хангуулан, энэ ажлынхаа хүрээнд иргэдээс “Түгжүүлсэн дугуйны төлбөр” нэрээр 80 мянган төгрөг хурааж, хагас жилийн дотор 50 орчим тэрбум төгрөг халаасалсан тухай хэвлэлд бичсэн байдаг. Мөн түүнийг намынхаа нөхдөд итгэдэггүй, зөвхөн хувийн эрх ашгийн төлөө хүчин чармайлт гаргадаг хэмээсэн гишүүдийнх нь дүгнэлт хатуухан сонсогдоно лээ.

Тэр ч байтугай, өнгөрсөн сонгуулиар нийслэлийн АН-ыг ялагдалд хүргэсэн хариуцлагагүй байдлаа ухамсарлах нь байтугай, намын даргын суудал руу тэмүүлж буй гэх. Нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн хувьд анх Сүхбаатар дүүргийн 7-р хороонд намын үүрийг байгуулж, даргаар нь ажиллаж эхэлсэн. 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, хөдөө орон нутгийн 280 гаруй суманд ажилласан нэгэн. 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хуваагдаад байсан талцал, тэмцлийг эвлэрүүлсэн нь 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голчлон нөлөөлсөн гэж намынхан нь үнэлдэг юм билээ. Түүний хувьд гишүүдийнхээ багаар ажиллах соёлыг намын бүх шатны үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллахыг хөтөлбөртөө тусгасан нь олны талархлыг хүлээжээ. Мөн нэгдмэл бодлогын хүрээнд одоогийн хотын удирдлагуудын гаргасан бодлого шийдвэрт үнэлэлт өгч, олон нийтийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг явуулж, шинжлэх ухаанч хандлага бүхий намын институцийг байгуулна гэсэн нь тун оновчтой шийдэл болж.

Хурлын төгсгөлд Ш.Түвдэндорж намын гишүүддээ төдийгүй нийгэмд нээлттэй байж, нийгмийн өндөр боловсролтой, идэвхи санаачлагатай хэсгийг эгнээндээ нэгтгэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн. Хуульч, радио холбооны инженер мэргэжилтэй түүний хувьд нам дотроо ямар нэгэн бүлэглэл, фракцад хамаардаггүй хэмээх хүмүүсийн яриа ч үнэний ортой бололтой. Мэдээж аль нэг фракцад харьяалагддаггүй эл эрхмийг “Баргийн юманд барьц алдахааргүй дотуур тамиртай” гэж дүгнэсэн гишүүд ч цөөнгүй байлаа. 2008 онд тэрбээр МоАХ-ны даргын суудлыг “Женко” Х.Баттулгад өгсөн нь цэвэр “наймаа” байсан гэлцдэг. Улмаар түүний дэмжлэг, оролцоотойгоор 2010 онд Нийслэлийн АН-ын даргаар С.Эрдэнийн оронд томилогдсон эр. Ингэж АН-ын гурван ч том даргын суудалд залраад авсан тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүх бий. Ийнхүү намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзсан нэр дэвшигчдийн хувьд сайн муу үгс олныг сонсч, өөрсдийн зорилго чиглэлдээ тодорхой дүгнэлт хийсэн биз ээ.

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвд...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN