Баг, сумдын ажилтнуудын статистикийн сургалт Дархан-Уул аймагт болж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Баг, сумдын ажилтнуудын статистикийн сургалт Дархан-Уул аймагт болж байна

2017.03.20

Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн 330 сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтанд сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нар үг хэллээ. Мөн сургалтын нээлтэд ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Статистикийн чадавхыг бэхжүүлэх төсөл”, -ийн мэргэжилтэн Ж.Дэнсмаа, С.Энхцэцэг, “Ухаалаг засаг” төслийн зохицуулах зөвлөх Г.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг нар болон албаны хүмүүс оролцлоо.

Сургалтаар “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг” сэдвээр ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ” сэдвээр тус товчооны шинжээч З.Нямбаяр, “Эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал”, “Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал” сэдвээр Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч Б.Анхзаяа, “Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал”, “Дэлхийн болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгүүд, түүнд статистикийн байгууллагын оролцоо” сэдвээр тус газрын статистикч Ю.Батзоригт нар эхний өдөр мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Сургалтын 2 дахь өдөр “Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сангийн программын дадлага ажил”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээ, цахим хуудаснаас мэдээлэл авах” сэдвээр Мэдээллийн технологийн газрын шинжээч Н.Цэрэнбалжир, “Удирдлага, манлайлал-байгууллагын соёл, албан хаагчийн ёс зүй” сэдвээр Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч Б.Анхзаяа, “Мэдээллийн технологи-компьютерийн хэрэглээ” сэдвээр ХАОСТТ-ны товчооны шинжээч З.Нямбаяр, “Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар” Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дэмид-Очир нар мэдээлэл хийх юм. Мөн сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулна.

Статистикийн салбарын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу статистикийн...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN