Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017.03.15

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 18. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

Барилдлага: Үл зохилдох  
Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй  
Суудал:
Уул

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Долоо хоногийн эцсээр од эрхэс түр зуурын тайвшрал олгож нөхцөл байдал дахин өөдрөг харагдана. Төлөвлөгөө хүсэл, итгэл найдвараар дүүрэн байна. Тохиолдлын хүмүүстэй бүү танилц. Зүс таних төдий хүмүүст бүү итгэ. Бүх юм холилдож ямар нэг зүйл төлөвлөх боломжгүй байна. Үйл ажиллагаа эрс өөрчлөгдөж шинэ харилцаа холбоо, шинэ түншүүдтэй болж магадгүй. Орлогынхоо тодорхой хэсгийг цааш нь далд хий. Хар өдрүүд ирж болзошгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдрүүдэд та ажиллах чиглэлээ тодорхойлж жилийн стратегийн төлөвлөгөөгөө хий. Жирийн сунжирсан засвараа дуусгаж чадна. Ашиг олох төслөө хэрэгжүүлж чадна. Хэрэв таны хайр сэтгэл бүтэлгүйтвэл гомдсон сэтгэл удаан арилахгүй. Гэр бүлийн маргаануудыг та тэвчиж чадахгүй бололтой.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр та аливаа асуудлыг тайван замаар шийдвэрлэж, сэтгэл хөдлөлөө барихад суралц. Магадгүй, та гэр бүлдээ шинэ хүч нэмэх бөгөөд энэ сар хүүхдэд ээлтэй байх болно. Ажлын эрч хүч дүүрэн, урам зоригтой байх ч алдаа гаргахаас болгоомжилж нэр хүндээ хамгаал.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тоглоомд дурлагсдад таатай өдөр. Та хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалдаа түргэн зохицож чадна. Хувийн амьдрал гайхмаар өвөрмөц байна. Өнөөдөр та эрсдэлтэй алхам хийж болно. Нэг асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал та томоохон амжилтад хүрч чадна.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өөрийгөө чөлөөт хүн мэтээр төсөөлнө. Энэ нь таны хайртад таалагдахгүй бөгөөд удахгүй үүнээс болж маргаан дэгдэж магад. Хатуу чанд сахилга бат нь хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хэмжүүр байх ч заримдаа тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломж олго. Дотны хүн болон өөрийнхөө хооронд үл нэвтрэх хана бүү босго.


ОХИН (8/23-9/22)

Үнэнч түншлэлийн өдөр. Шийдвэр гаргахдаа зөн билэг төдийгүй саруул ухаанд тулгуурла. Ажил хэргийн харилцаанд үнэнч найдвартай чанараа харуулна. Түншүүддээ хийх ажлынхаа бодит байдлыг танилцуул. Тэдэнд төслийнхөө эерэг болон сөрөг талуудыг ил тод мэдээл.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ихэнхи нь албан тушаал өсөх боломжтой, өөрийн ажлын байр тохижуулж шинэ юм сэдэх хэрэгтэй. Ихэнх нь хувийн амьдрал харьцангуй идэвхтэй байх болно. Гэр орныхны харьцаа тогтворжиж, амар тайван болно. Тамхиа хаяхыг уйгагүй оролдох хэрэгтэй. Өөртөө ба сонгосон хүндээ итгэлгүй байгаа хүмүүс өөрийнхөө сэтгэл санааг цаг хугацааны шалгуураар шалга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Урьдчилан таамаглаагүй бэрхшээл, шийдвэрлэгдээгүй асуудал хуримтлагдсан хүнд өдөр. Ажилдаа хэт улайрах, дайсагнагч этгээдийн хорон үйлдэл, таны гаргасан хувийн алдааны улмаас төлөвлөсөн ажил тань түр саатах юм уу бүр зогсож ч магадгүй байна. Өөрийгөө эзэмдэж, ялихгүй хэрэггүй юманд хүчээ зарцуулахгүй байхыг хичээ. Илүү тохиромжтой мөчийг хүлээ.


НУМ (11/22-12/21)

Олон зүйл төлөвлөх боловч ажил хийх сонирхол алга. Залхуу хүрнэ. Гэр бүлийн ажил хэрэг бүтэмжтэй. Засвар болон барилгын ажил хий. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж баярын үдшүүдийг хамтдаа өнгөрөөж . Эрүүл мэнддээ анхаарал тавьж азгүй тохиолдлоос болгоомжил. Цусны өвчин, шарх авч магадгүй байна.


МАТАР (12/22-1/19)

Удирдах хүмүүстэйгээ хэрэлдэн зөрчилдөж магадгүй. Эрх бүхий хүмүүстэй ажил төрөл зөвлөлдөж, маргаантай асуудлыг шийдвэрлэхээ илүү таатай үе хүртэл хойшлуулсан нь дээр. Ахимаг насны хүмүүс хөл, гуяндаа гэмтэл авч болзошгүй. Тийм болохоор та өнөөдөр эрүүл мэнддээ илүү их анхаарал тавих шаардлагатай. Хий дэмий азаа турших хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Та өөрийн ур чадвартай тэнцэх салбарт ажиллаж, итгэлтэй хүмүүсийг түншээ болгохыг сонирхоно. Таны чин сэтгэл зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө дүн шинжилгээ хийх өдөр. Олон хүмүүст сонгосон сонголт, замаа зөв гэдэгт итгэх шаардлагатай байна. Цагийн аясаар амьдралын туршлага хуримтлуулж түүнээсээ шинэ, шинэ санаа бодлыг олж авах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Амьдралыг гүн гүнзгий ойлгосноор бодлогоширсон шинж давамгайлна. Ганцаараа байхаас татгалз. Биеийн тамирын танхимд оч. Өдөр хуримтлагдсан бүх сөрөг энергиэ тэнд хая. Ихэнх хүмүүс амьдралын бэрх сонголт хийхтэй тулгарах болно. Эргэн тойрныхон чинь шударга бус байгаад сэтгэлээ шаналгаж болзошгүй. Биеэ барьж өөрийгөө хувь тавилангийн цохилтоос хамгаал. Сүм хийдээр ор.

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тоол...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN