Намянжү хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан тоглолт болно
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Урлаг спорт

Намянжү хотод Монголын урлаг, соёлыг сурталчилсан тоглолт болно

2017.03.14
БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хотууд соёл, урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл, урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж.

Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр СТӨ-нд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Намянжү хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүн дотор Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан ч уран бүтээлч бий, анх удаа бүртгүүлсэн хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас бий.

Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ. Энэ жил бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. Сонгон шалгаруулалт 3 дугаар сарын 15,16-ны өдөр Соёлын төв өргөөнд явагдана.” гэлээ. Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ “Манай хотод байрладаг Монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд Монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол 8 сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт 4 дүгээр сарын дундаас 11 дүгээр сарыг дуустал явагдана.” хэмээн ярилаа.

БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт ха...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN