Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Оддын амьдрал

Гавьяатын гэнэтийн бэлэг ээжүүдэд таалагдав

2017.03.14

Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд  хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х. Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Ийнхүү тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч  ээжийн нөлөө хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ.

Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Цэрмаа мастерын аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг юм билээ. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ. Морин спортын зууны шилдэг эмэгтэй тамирчин, спортын мастер Т.Цэрмаа нь 1966-1983 онд Монгол улсын шигшээ багийн тамирчин, 1983-1991 онд Морин спортын дасгалжуулагч, 1991-2005 онд зөвлөх дасгалжуулагч, 2005 оноос Морин спортын “Алтай” клубт морь сургагч дасгалжуулагчаар ажиллаж байгаа манай ахмадуудын нэгэн юм. Тэрээр морин спортын тэмцээнд 200 гаруй удаа оролцож байснаас техник спортын 2,3,4-р спартикиадын аварга, Улсын найман удаагийн аваргын эзэн. Мөн морин спортын саад харайлтын төрлөөр эх орны дээд  амжилтыг “Чандага” дуудлагатай шарга мориороо 1976,78 онуудад саадны өндрийг 145 см өргөнийг 160 см болгон шинэчлэн тогтоож байжээ. Түүний амжилтын түүхийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтан гадас, Олимпийн хорооны “Алтан од” медалиар хоёр удаа, Биеийн тамирын тэргүүний ажилтан, 1997 оны Манлай эмэгтэй, 1998 оны Манлайлагч эмэгтэй, Монгол морин спорт уралдааны холбооны дээд шагнал  Манлай хүлэгч, МУ-ын Гавьяат тамирчин юм.

Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэн, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сангаас хамтран зохион байгуулсан “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүнд Гавьяат Т.Цэрмаа охины хамтаар саатан баярласан аж. 100 ээжийн буян заяа хурсан цэнгүүнээр сэтгэл нь догдолсон Т.Цэрмаа гэнэтийн бэлгийг барьсан юм.

Тэрээр гурван азтай ээжийн зардлыг дааж, Итгэлт хамба руу аялуулахаар болжээ. Ямартаа ч баяр дээр баяр нэмсэн энэ үдэш азтан болсон ээжүүдэд гавьяатын гарын бэлэг ихэд таалагдав.

Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд  хэд хэдэн с...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN