"Улирал ба зохиолч" сэтгүүлийн 13 дахь дугаар хэвлэгдэн гарлаа
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Утга зохиол

"Улирал ба зохиолч" сэтгүүлийн 13 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

2017.03.10

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй ...” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг “УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ” сэтгүүлийн 2017 оны хаврын дугаар буюу энэ оны  анхны дугаар  уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо. Бид сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, СГЗ, яруу найрагч Дан.Нямаатай энэ тухай цөөн хором ярилцав.

-Дэлхийн болон Монголын уран зохиолын шилдэг бүтээлүүд энэ сэтгүүлд гардаг. Гол төлөв Нобелийн шагналтнуудын ярилцлага  гардаг “Хөөрөлдөөн”  буланд энэ удаа хэн орсон  бэ. Бас зохиолчдын бие биедээ бичсэн захидлууд ч сонирхол татдаг?

-АНУ-ын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, 1993 оны Нобелийн шагналт Тони Морисоны сонирхолтой ярилцлага орж байгаа. Манайд уран бүтээл нь тийм ч олон орчуулагдаагүй түүний зохиолчийн хөдөлмөрийн тухай үнэ цэнэтэй яриа уншигчдын төдийгүй зохиолчдын  сонирхлыг татах нь гарцаагүй. Мөн  энэ дугаарт  Эрээнцавын эвдрээгүй найрагч гэгддэг Д.Нямсүрэн агснаас  яруу найрагч Долгорын Нямаад бичсэн захидал орсон. Гоё, чин сэтгэлийн захидал бий... Тэр захидлаас Нямсүрэн шүлгээ ямар орчинд бичих дуртай байсныг нь мэдэж  болох жишээтэй.

-Тууж, өгүүллэг, шүлэг найраглал, дэлхийн сонгодог зохиолчдын бүтээл туурвил, шүүмж судлал, дурсамж дурдатгал, монгол туургатны яруу найраг, номын ордон  гээд л уламжлалт булангууд байдаг?

-Тийм шүү. Бүгдэд нь сонирхолтой зүйлүүд тавигдсан.  Мөн “Сүүтэй дөрөө”, “Уншигчаас захидал ирлээ...”, “Сондор” зэрэг булангуудад ч адил. Энэ дугаарт "Хүрэн морины" гэж алдаршсан яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намтар цадиг, дурсамж, гэрэл зураг орсон.  “Хүн төрөлхтний оюуны сор  бүтээл "Ганжуур Данжуур ба Монголчууд” гэсэн судалгааны сонирхолтой материал оюунлаг  уншигчдын сонирхлыг үлэмж татах  буй за.

-Есөн эрдэнийн хуудасны өнгө зүс өөрчлөгдсөн байна билээ?

-Есөн эрдэнийн өнгөөрөө болсон байгаа биз. Уншигчдын минь санаа л даа. Тэд ч бас сэтгүүлийн өнгө үзэмж, дотоод чанар чансаанд их анхаарал тавьдаг юм.  Өөрчлөлт гэснээс чи бас нэг шинэ  буланг  анхаарав уу... “Яруу найрагч, цаасан урлаач Ц.Галбадрахын галарей” гэсэн булан энэ дугаараас эхлэн нээгдсэн шүү. Анхны үзмэр нь төрийн гурван удаагийн шагналт Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн абугайн хөрөг байгаа. Дугаар болгонд галарей шинэ үзмэрээр баяжих юм.

-2016 оны сэтгүүлийн шилдэг бичлэгийн шагналын эзэн ч тодрох дөхлөө дөө?

-Гурван зохиолчийн нэр дэвшчихсэн, сэтгүүлийн зөвлөлийн гишүүд санал солилцоод явж байгаа. Энэ сарын 21-нд зарлана даа. 2014 оны шагналтнууд гэвэл зохиолч С.Пүрэв, яруу найрагч Т.Галсан, авьяаслаг залуу яруу найрагч, орчуулагч Г.Лхагдулам, 2015 оных нь Хөдөлмөрийн баатар зохиолч  Л.Түдэв нар байв. 100.000 төгрөг, батламж гардуулдаг юм. Энэ жилээс батламж нь цом болсон, зураач, барималч С.Бадрал тун өвөрмөц, онцгой содон, үнэ цэнэ бүхий цом урлаж байгаа шүү.

-Улирлын онцлох зохиолч, улирлын онцлох номын тухайд?

-Улирлын онцлох зохиолч бол тодорхой шүү дээ. Саяхан төрийн шагнал хүртсэн хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог, харин онцлох номоор доктор профессор Ч.Жачингийн бичсэн “Дашдоржийн Нацагдорж зохиолын цоморлиг” хоёр боть тодорсон.

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй ...” уриатай уран зо...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN