Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Цаг үеийн мэдээ

Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна

2017.02.16
Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан бөгөөд  2017 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.  Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлэхзорилтын хүрээнд  Хүнс  хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын цуврал  хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү хэлэлцүүлэг нь органик газар тариалан, мал аж ахуй, зөгийн аж ахуй, органик хүнс боловсруулах үйлдвэрийн төлөөлөл, шинжлэх ухаан, сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид, хэрэглэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын нийт 450 орчим төлөөлөгчдийн оролцоог хангах замаар органик салбарын эрхзүйн бичиг баримтыг олон улсын чиг хандлага болон Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын онцлог, Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулахад чиглэгдэж байгаа юм.

Дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөд органик хүнсний асуудал чухал байр суурь эзэлж байна. Тухайлбал, АНУ-д  органик хүнсний үйлдвэр жилд дунджаар 10.8% өсч, хэрэглэгчид жилд 43 тэрбум америк долларыг органик хүнс худалдан авахад зарцуулж байгаа билээ. Мөн органик үйлдвэрлэлд шилжсэн өрхүүдийн ядуурлын индекс 1.35%-иар буурч, органик газар тариаланд шилжсэн газрын бичил биетийн агууламж, хөрсний үржил шим 30-70% -иар сайжирсан үзүүлэлт гарчээ.

Иймд органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр нэг талаас, үндэсний үйлдвэрлэгчид өөрийн үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж, орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаас, хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Хэлэлцүүлэг  ирэх сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дө...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN