Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга яриа

Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна

2017.02.14

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд өрнөж байна вэ. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл буурсан гэсэн мэдээлэл байна.

-Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41, согтуугийн дуудлага 51 хувиар буурсан байна, өмнөх оны мөн үетэй харьцуулахад. Өнгөрсөн жил “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын эхээр эхлүүлж байсан бол энэ удаа нэгдүгээр сард эхлүүлсэн. Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайлах гэмт хэргийн гаралт, хаяг, шошго тодорхойгүй согтууруулах ундаагаар үйлчилж байгаа бөөний, хүнсний дэлгүүр, аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийсэн. Цагдаагийн алба хаагчид 70 гэмт хэрэг ирүүллээ. 61 гэмт хэргийг нь халуун мөрөөр, есыг нь үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлсэн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэр орон, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 165 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулж, 25 иргэнийг албадан эмчилгээнд, 35 хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулсан.

-Энэхүү нэгдсэн арга хэмжээ хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Цагаан сарын баярын үеэр хулгай, дээрэм, булаалтын хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэвэл?

-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ гуравдугаар сарын 3 буюу Цагаан сарын шинийн 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 400 орчим нь нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн төрөл мэргэжлийн алба хаагчид байгаа юм. Иргэд сар шинийнхээ бэлтгэлийн базаах, худалдаа үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлэхдээ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлэх хэрэгтэй.

-Арга хэмжээний хүрээнд иргэжд, аж ахуй нэгж, байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагддаг Аса цирк, Мишээл экспо, МҮЭТСО, Дүнжингарав, Нарантуул, Хүчит шонхор, Хархорин зэрэг худалдааны төвийн орчимд баярын өмнөх амралтын өдрүүдэд хөдөлгөөн эрс нэмэгддэг. Мөн энэ үеэр гэмт хэргийн гаралт нэмэгдэх магадлалтай. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ч дээрх аж ахуй нэгжүүдтэд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл, шаардах хуудас өгч хариуг нь аван үр дүнг тооцон ажиллаж байгаа.

-Эргүүлийн чиглэлийг яаж зохицуулж байгаа вэ?

-Иргэдийн баяртаа зориулж бэлтгэсэн базаасан тавгийн идээ, бууз, баншийг хулгайлах хэргүүд гардаг. Тиймээс иргэд баяртаа бэлтгэсэн идээ, шүүсээ найдвартай газар хадгалах, гэр орноо эзэнгүй орхиж явах үедээ хажуу айлдаа захиж үлдээх, цоож, түгжээгээ чангатгах зэргээр анхаарах шаардлагатай. Цагдаагийн эргүүл, хүн хүчийг гэр хороолол, гудамж руу голчлон гаргаж байгаа. Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө найдвартай хамгаалах, хөршийн холбоог идэвхжүүлж, мэдээ, мэдээлэл солилцож, сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтарч ажиллахыг хүсэж байна.

-Сар шинийн баярын үеэр согтууруулах ундааны зохистой хэрэглээний талаар иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?

-Баярын үеэр архи, согтууруулах ундааг зохистой, зөв тохируулан хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Иргэд та бүхнийгээ уламжлалт баяраа архи, согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриалж байна.

Нийслэлийн хэмжээнд “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгэ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN