Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийх айлчлал эхэллээ
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Улстөр-Нийгэм

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийх айлчлал эхэллээ

2017.02.14

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар  сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд  С.В.Лавров хэлэлцээг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь олон жилийн түүхэн хэлхээ холбоонд үндэслэгдсэн, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойролцоо байр суурьтай байдгаараа онцлог,  уламжлалт сайн хөршүүд болох монгол, оросын харилцааг бид үнэлдэг. Стратегийн түншлэлийн нөөц бололцоог дээд хэмжээгээр ашиглах тухай хоёр талын удирдагчдын хүсэл эрмэлзлэлийг  2009 оны Тунхаглалд бататган зааж өгсөн. Энэхүү Тунхаглалын үндсэн дээр улс төр, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, олон улсын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон зорилтуудыг хамарсан Дунд хугацааны хөтөлбөрт  2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, янз бүрийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхэд тус дөхөм болж байна” гэж цохон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай сайн хөгжин, өндөр, дээд түвшинд болон парламент, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, салбарын яамдын хооронд ажил хэргийн айлчлал, яриа хэлэлцээ тогтмол явагдаж байгааг дурдан, цаашид харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрс идэвхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал чухал ач холбогдолтойг онцлов.

 Сайд нар  цаашид хоёр талын  харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн хоорондын худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг дурдав. Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн заалтуудыг ажил хэрэг болгох, Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, Орос, Хятад гурван талт хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэн, хоёр талын төрийн холбогдох  байгууллагуудын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, НҮБ, ШХАБ, ЕАЭЗХ зэрэг олон улсын бусад байгууллагын хүрээнд ойр хамтран ажиллаж, үйл ажиллагаа, байр сууриа уялдуулж байхаар тохиролцлоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаа...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN